-5-

27 6 2
                                    

Илүү хайрласан нэгэн нь шархалдаг юм гэнэ лээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Илүү хайрласан нэгэн нь шархалдаг юм гэнэ лээ...
Чамайг дэндүү их хүссэн учраас би шархалсан бололтой...

Чамайг дэндүү их хүссэн учраас би шархалсан бололтой

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Зүгээр биз дээ...үнэхээр ийм юм болно гэж мэдсэнгүй би аль болох хурдан зохицуулах учраас гэрээсээ гарахгүй байж байгаарай бас...сэтгэгдлийг нь битгий уншаарай гэхэд би ойлголоо"гэсээр Хусог залган ярина.

Мэдчихсэн...бидний үерхлийг нэг л өглөө сэрэхэд Солонгос улс даяараа...үгүй ээ дэлхий нийтээрээ мэдчихсэн...

Бүх л мэдээллийн сүлжээгээр энэ тухай ярьж байна...эерэгээр хүлээж авж байгаа хүмүүс байсан ч түүнээс илүү үзэн ядсан хүмүүс их байна...

Айж байна...энэ бүхэн түүний нэр хүндэд муугаар ч нөлөөлж болох учраас үгүй ээ ганцхан түүнд ч биш бүх гишүүдэд ч нөлөөлж болох учраас айж байна...

Хэрвээ энэ энгийн нэгэн хүмүүсын үерхэл байсан бол хүмүүс юу ч хэлэхгүй ч энэ бол өөр дэлхийн нэр хүндтэй хамтлагийн гишүүн нэр хүндийн оргил үедээ энгийн нэгэн эмэгтэйтэй үерхэнэ гэдэг энэ бол фен гэлтгүй бусад хүмүүсын хувьд ч том асуудал болж хувирна...

Бодолд дарагдан сууж байтал утас дуугарлаа харвал тэр минь байна.

Байна уу? Удахгүй мэдэгдэл гарах учраас санаа бүү зовоорой юу ч болсон би хажууд чинь байх учраас.

Хусог аа...

За

Үерхдэггүй зүгээр л найзууд гэж хэлсэн биз дээ..

Үгүй ээ би яагаад тэгнэ гэж албан ёсоор чамайг миний найз бүсгүй гэж зарлах болно. Би дахиж ингэж нууцаар болзож хүмүүсээс зугтмааргүй байна

Гэхдээ Хусог аа энэ дэндү...

Зүгээр ээ эхэндээ хэцүү байж болох ч дараа нь бүх зүйл зүгээр болох болно...Жиа надад итгээд зүгээр л миний хажууд байж болохгүй гэж үү?

...т-тэгье ээ юу ч болсон хамтдаа даван туулъя

Хайртай шүү Жиа..

Хаанаас ч юм ийм их зориг гарж ирсэнийг мэдэхгүй ч хэрвээ түүнтэйгээ л хамт байвал ямар ч хүнд хэцүү зүйлсийг даван туулж чадах бололтой...

Stay With Me[Completed]Where stories live. Discover now