Уйтгарласаар...

251 10 0
                                    

Зуны өдрүүд үргэлжилсээр л амьдрал нэг хэвийн өнгөрсөөр л... Ажил гэр Ажил гэр... уул нь дөнгөж л 20иод насан дээрээ явж байгаа эр хүн байж яагаад ингэж уйтгартай амьдардаг байна гэж амандаа үглэсээр Тэхён гэр лүүгээ хөдлөв. Зуны оройн зөөлөн салхи Тэхёны хацрыг үе үе илбэн тайтгаруулж буй мэт шившэнэ.
Удалгүй Тэхёны хамгийн дотны ах Жин залгаж:
Жин: Тэхёнаа чи хаана байна сайн сууж байна уу? (Ахжосси хоолойгоор)
Тэхён: Мэдээж сайн биш, ахаа намайг авраачдээ хэтэрхий нэг хэвийн амьдралд дасаад гүн хонгилд орсон мэт болж байна (уйлагнан хэлэв)
Жин: Ааии тэгээд л чам руу залгаж байна. Би нэг хэдэн найзуудтайгаа зугаалах гэж байгаа бүх юм бэлдчихсэн тийм болхоор чи хамт явах уу?
Тэхён энэ үгсийг сонсоод чихэр авсан бяцхан жаал шиг хөөрөн үсэрч
Тэхён: Болж байна, Над шиг сайхан амьтныг авч явахгүй бол та нарын имиж онцгүй харагдана биздээ ахаа~ тэгээд хэдэн цагаас хэзээ юм би маргааш ч бэлэн
Жин: чи яаж мэдсэн юм маргааш гэдгийг?
Тэхён: Ахаа тэгээд л хэлсэн шдээ хувь тавьлан гэж!!
Маргааш өглөө нь:
Тэхён шөнө бараг л унтаж чадалгүй догдолсоор товлосон газраа ирэн Жин-г хүлээсээр
Тэхён: Энэ ах одоо арай тоглочихсон юм биш биздээ гэж дотроо бодон хальт шижиглэн утсаа харлаа.
Тэгэлгүй яахавдээ Ким Тэхён товлосон цагаас нь 1 цагийн өмнө ирчихээр чинь хэн л ирэв гэж. Ингээд Тэхён ганцаараа 1 цаг арай хийн хүлээж сууж байх зуур түүний өндөр хамар, хурц ирүү, эрэгтэйлэг төрх, хэтэрхийн халуухан бие гээд бүх зүйлд нь унаж тусаж буй охидоор хүрээлэгдээд амжив. Ядаж байхад үргэлж сайхан хувцасладагийг ч хэлэх үү энэ удаад ч тэр өөрийнхөө имижийг алдалгүй.. үгүй ээ бүүр хэтэрхий халуухнаар хувцаслан ирсэн гээч. Бариу хар өмд хар подволк болон жинсэн яак дөнгөж шинээр гарсан гутал зэргийг хослуулан хэтэрхий сайхан харагдана.
40 минутын дараа
Жин: арай эрт ирчих вүү? Энэ Тэхён ирсэн болов уу? Унтаахай амьтан унтаж байхвийдээ залгах хэрэгтэй байх гэж бодож байна уу Залуусаа?
Тэхёны утас нь дуугарч ашгүйдээ гэж бодож байгаа бололтой хүрээлэн зогссон охид руу худлаа инээн "Би ингээд явах хэрэгтэй бололтой хувь тавилан гэж байдаг бол дараа уулзацгаая" гээд бушуухан шиг тайлсан яакаа шүүрэн гүйв
Тэхён: Ахаа ямар уддаг юм бэ! гээд инээтэл
Жин: Хөөе золиг минь хаана байгаа юм боссон юм уу чи ер нь. Бурхан тэнгэр минь гэж Тэхёнаа чамайг ядаж нүүрээ угаачихсан байгаа гэж найдъя !! Гээд үглээд байж байтал хажуунаас нь Юнги Жин-н толгойг зөөлөн цааш нь эргүүлж Хамаг байдгаараа инээчихсэн Тэхёныг харуулав.
Юнги: Ямар ядаргаатай үглэдэг юм нойр сэргээлээшд. Бас наад нүдээ үзүүлчихэж болдоггүй юмуу мэлийтлээ тэнд зогсож байхад чинь.
Тэхён: Сайн уу Ахаа бурхан тэнгэрийн ачаар нүүрээ угаачихсан Тэхён ирлээ гээд дооглонгуй мушилзав
Жин инээн босч: Хөөе чи ямар эмэгтэй хүн найрах гэж байгаа юм уу наад хувцаслалт чинь юу вээ?
Тэхён: Харин ч Та хоёр аль хэдийнээ найраад зогсож байж гэтэл
Жин Юнги хоёрын зогсож байсан хавиар баахан охид эргэлдэн тэднийг ширтэн зогсож байлаа...
Юнги ч угаасаа бүрэг хүн юм болхоор ямар ч царайны хувиралгүйгээр гарц тоглон зогсох охид руу хандан "Уучлаарай бид гарах хэрэгтэй байна" гээд бараг л тэндхийн агаарыг -30 болтол нь хэлэв. Үүнийг харсан Тэхён Жин рүү харан Вуаа ахаа тоглоом биш юмаа гээд дотроо инээв...

Down Boy!~ Where stories live. Discover now