Магадгүй чи намайг анзаараагүй. Учир нь чи бол Тэхён. Чамайг сүүлийн удаа харсандаа баярлаад гэрлүүгээ алхав.
•15 жилийн дараа~
Захирал: хөөш хадагтай Mc.Donnie чи галзуураа юу?? Өвчтөнтэй яаж харьцаж байгаа юм?Одоохон уучлал гуй! Гэх дуунаар тасгийн эрхлэгчид'Лиса эмчийг хөөж болохгүй ээ,захирлаа!Одоо байгаа эмнэлгийн байдлыг бодоод бас түүний чадварыг үнэлээд өнгөрөөчих...
Тиймээ би 15 жилийн өмнөх хичээлдээ дундаж сурдаг 9жил хайрласан хүнээсээ ар гэрээсээ болоод хагацсан Mc.DonnieLisa. Урамгүйхэн алхсаар энгийн нэг хорооны хуучин байшинд ирнэ. Мэдээж орж ирэхэд мөрийтэй тоглож байгаа хүмүүсийн дуу хадна.Бараг дасчихаж.. Би чимээгүйхэн алхсаар өрөөрүүгээ орлоо. Шууд л сандал дээр суугаад цонхоор ширтэж байтал хувцас хунар бүгд гял цал хийсэн. Нилээн чинээлэг ахимаг насны эр 80,90ээд оны үнэтэй машинаас бууж ирнэ. Бас л манайд тоглох гэж ирээ биз. Ажлын тайлан бичиж суусаар орой болчихож. Унтах гэхээр гэдэс өлсөөд эвгүй болоод байхаар гал тогооны өрөөрүү аяархан алхлаа. Тэгж байгаад хүн мөргөчихлөө. Нөгөө чинээлэг эр зогсож байх нь тэр. Энэ хүн намайг удаан ширтэж байгаад том өрөөрүү орчихлоо. Би ч хоёр тавагтай бэлэн байсан хоол аваад өрөөрүүгээ орлоо. Маргааш нь би эмнэлэг дээр очоод газар хөдлөлтөөс болж бэртсэн хүмүүсийн дунд манарч байгаад уначихаж. Амралтын өрөөнд хэвтэж байтал Сун тасгийн ахлагч орж ирээд намайг явж болно гэв. Мэдээж ажил тарахаас 3 цагийн өмнө байхад яаж дургүйцхэв. Хувцасаа солиод нөгөө л хороо руу чиглэнэ. Гэрийн үүдэнд ирээд орох гэтэл ээж аав хоёр маргаж байх юм.
:Охиноо яаж танихгүй хүнтэй гэрлүүлэх талаар бодож чадаж байнаа чамд ухаан байна уу??
;Миний шийдвэр биш шүү дээ ханиаа. Тэр тоглоомчин л хүүтэйгээ гэрлүүлнэ гэсэн.
:Тэгсэн ч..
;Хэрэв тэгэхгүй бол тэр намайг бас чамайг хуруугаа хөдөлгөөд л хөрснөөс арччихна..
:Тэр тийм баян гэжүү?
;Мэдээж охин минь суучихвал одооных шиг зовохгүй..
-Юу би яаж танихгүй хүнтэй гэрлэнэ гэж..
Гэрлүү бушуухан орох гэж байгаад сонссоноо мэдэгдэхгүйн тулд гудмын мухарт байдаг камерны доор очиж суугаад хэсэг уйлав. ~Тиймдээ энэ миний л амьдрал
3цаг хүйтэн зам дээр сууж байгаад гэртээ орлоо. Бас аяархан өрөөрүүгээ орж хувцасаа баглалаа. Мэдээж миний зорилго бол далайн эрэг дээр ганцаар амьдрах эмээ лүүгээ чиглэсэн байлаа. Би гараад такси бариад Усан боомт дээр ирлээ. Завины жолооч хүн хүлээх хэрэгтэй гэсэн учраас далай ширтээд сууж байгаад нойрмоглоод уначихлаа. Гэхдээ намайг хүн толгойноос минь өргөн дээшлүүлэв. Би ч сэрээд сандараад босоод явчихав. Жолооч хүн бүрдсэн тул бүгд суугаарай гэх дуунаар намайг сэрээсэн залуу наашаа чиглэн алхана. Тэр миний хажууд суугаад бид хэсэг жаргаж буй нарыг хараад юм ярьсан.Яагаад ч юм дотно мэдрэмж ундарч байна. Тэр баян залуугийн оронд энэ залуу байсан бол гэж хэсэг бодно. Мэдээж зорьсон газартаа ирээд буув. Би эмээгийнхрүүгээ алхаж байгаад гэнэт тэр залуугийн нэрийг асуугаагүй юм байна гэдгээ санав. Харамсалтай л юм. Эмээ гэдэг хүн яагаад ийм гайхалтай юм бол намайг инээсээр угтана. Хэнээс ч илүү хайрлаж халамжилна. Маргааш өглөө эмээгийнхээ ёолох дуунар цочин босвол эмээ минь халтираад уначихаж би яаран захын нэг цамц өмсөн эмийн сан гүйлээ. Харин тэр эмийн санд нэг л таньдаг хоолойтой хүн тайвшруулах эм асууснаа надруу хараад гараа үл ялиг өргөн даллав. Бид эмээ аваад буцаад алхаж явсаар гэрт ирэв. Тэрийг цааш алхахыг хараад гэнэт толгойд минь 15жилийн өмнөх дүр зураг санагдав. Өө би бас л түүний нэрийг асуухаа мартчихлаа. Хэдэн өдөр өнгөрч эмээ зүгээр болж би далайг хараад алхаж байтал өнөөх залуу гүйж ирэв. Бид ч хэсэг юм ярьж бас тоглосон. Гэртээ ирэв өөө би бас нэрийг нь мартаагүй ээ . Түүнийг И Сунхён гэдэг гэсэн.
YOU ARE READING
NLife Tu
Fanfiction15 жилийн өмнөх дурлал... Амьдрал биднийг энэ тоглоомын нэг хэсэг болгох гэж урилга илгээсэн.