Түний нэрийг И Сунхён гэдэг гэсэн. Бид тэнд байх 3 хоногтоо өдөр бүр уулздаг байсан. Гэхдээ тэр3 хоногийн дараа аав маань намайг энд байхыг мэдээд ирсэн. Хэрэв намайг явахгүй бол тэднийг бас эмээг үхнэ гэдгийг хэлсэн. Тиймээс л явсан. Буцахдаа бид усан онгоцоор биш машинаар явсан. Харин түүнийг харж чадаагүйдээ харамсаж байсан ч түүнийг автобусны буудал дээр зогсож байхыг харлаа. Гэр хүртэл 2 цагийн турш тэр бодлоос гарсангүй. Гэрлүү ормогц ээж сандарсан бас санаа алдсан байдалтайгаар угтсан. Гэхдээ эмээд танихгүй, баян бас хэнийг ч хөнөөж чадах хүний хүүтэй гэрлэнэ гэдгээ хэлсэнээс болж эмээгийн бие нь муудаж эмнэлэгт хүргүүлсэн гэсэн. Мэдээж ээж аав хоёр намайг явуулаагүй. 2өдөр өнгөрч ээж буцаж ирэхдээ гундуухан орж ирээд надруу хараад уйлж гарсан. Мэдээж би асуухыг хүсээгүй юм. Мэдээж эмээ...
Орой нь аав хүнтэй ярьсаар орж ирээд ээж бид хоёрлуу хараад
:'Маргааш гэр бүлийхний уулзалттай. Харин тэр болтол та хоёр сайн бэлдээрэй'гээд өрөөрүүгээ оров.
Тэр шөнөжингөө би унтаж чадсангүй.
-Маргааш өглөө
Ээж намайг уулзах цагаас 3 цагийн өмнө босгож гоёж гангална. Залхмаар юмаа...
Бид өнөөх газартаа очиж тэднийг олж харсан ч надтай гэрлэх залуу эр байсангүй. Тэдний ээж нь:
-Биднийг уучлаарай гэхдээ манай хүү ирж чадсангүй. Хүү маань ирсэн бол ийм хөөрхөн охиныг хараад яах байсан бол гэж худлаа инээмсэглэнэ.
Манай эцэг эх тэр баян хүмүүсийн өмнө нуруу бөхийж хүндэтгэлтэй харьцахад дургүй минь хүрч байна$$
Тэр өдөр их урт санагдлаа.
Түүнээс хойш 3 уулзалт хийсэн ч тэр хүү нь ирээгүй. Тэгээд л шууд хурим хийхээр болсон.
~Хуримын өдөр бас хуримын ордонд ямар хүнтэй гэрлэхээ мэдэхгүй би яагаад ч юм алга болмоор... Урт хормойтой цагаан даашинзаа чирээд л арын хаалгаар гарчихлаа. Харин арагшаагаа л харж явсан би нэг залууг мөргөчихлөө. Өвдөж байна'' Дээшээ харвал И Сунхён. хөөөх чи чинь И сунхён байна шүүдээ. Сонин юмаа. Солонгос ч үнэхээр жижигхэн юм гэхдээ чи юу хийж байгаан? Гэхэд тэр:
-аан манай нэг танилын хүн хуримаа хийх гэж байгаа юм.
- аан тэгээдл энд байгаа юм байна. Гэж хэлж амжилгүй ээж ардаас орилж ирээд намайг дагуулаад явав. Би маш их загнууллаа. Өмөөрөх эмээ ч алга...
Гэнэт чанга хөгжим дуугарахад аав гивлүүрээр царайг минь хаан алхав. Олон хүний энерги би ийм газарт ч дургүй шүү. Гивлүүрээ сөхөөд харвал хэн байсан гээч...
YOU ARE READING
NLife Tu
Fanfic15 жилийн өмнөх дурлал... Амьдрал биднийг энэ тоглоомын нэг хэсэг болгох гэж урилга илгээсэн.