Хичээл эхлээд бараг сар шахуу хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нэг л найзтай болж амжсан юм. Бусад хүмүүсийг нь одоо хүртэл таниж амжаагүй гэхдээ царай царайгаа мэдэлцэх төдий болсон юм.
Лили над руу хурдан алхаж ирж байгаа нь харагдав. Харин би түүнийг хүлээн шүүгээнээсээ хэдэн номоо солиж авах аж.
Лили миний хажууд ирэн шүүгээний хаалгыг зөөлөн хаан "Чи сонссон уу?" гэв.
Би түүн рүү асуулт дүүрэн харцаар яг л юуг сонссон уу гэсэн мэт ширтэв. Тэгтэл Лили үүнийг минь ойлгосон мэт шууд л гол яриандаа орлоо.
Лили "Манай сургууль ууг нь хичээл эхлэсэн л бол шинэ сурагч авдаггүй юм. Гэтэл энэ жил их онцгой бололтой. Манайд шинээр сурагч ирж байгаа. Бас дээрээс нь түүнийг охид бүр л халуухан гэлцгээж байна."
Би түүнийг хартал тэр яг л зүүд мөрөөдөлдөө автаж байгаа хүүхэд шиг харагдлаа.
Би түүнийг зөөлөн нудран инээмсэглэн "Битгий мөрөөдөлдөө хэт автаад бай л даа. Бас тэр энэ сургуульд шалтгаантай болоод л ирсэн байлгүй дээ. Халуухнаа лав гайхуулах гэж ирээгүй байх"
Би аль хэдийн хаагдсан шүүгээгээ орхин хичээл орох танхим руугаа алхаж эхлэлээ. Лили харин намайг гүйцэн ирж өнөөх яриагаа дахин дахин шулганана.
----
Сүүлийн хичээл дуусч, Эмма багш намайг сургуулийн очиж байгаагүй хэсэг рүү хэдэн бичиг хүргүүлэхээр болов. Надад татгалзах шалтгаан байхгүй болохоор өнөөх хэдэн бичгийг барин сургуулийн үл мэдэгдэх газар луу явлаа.Энэ газар сургуулийн хашаанаас гараад ойрхон байх бөгөөд харахад ямар нэг туршилт хийдэг газар бололтой янз бүрийн өнгийн шингэн гадаа нь байсан юм.
Би өнөөх газрын хаалгыг тогшиход хариу хэлсэнгүй, оронд нь хаалга өөрөө онгойн яг л ороод ир гэж байгаа аятай байлаа. Би ч хаалгыг дахин зөөлөн түлхэн ороход яг л миний бодож байсан шиг туршилт хийдэг газар байсан юм. Яг энэ үед хачин чигтэй чимээ хажууханд буцалж байсан шингэнээс сонсогдож шууд л их гэрэл гарч, шингэн над руу цацрав. Энэ үед би хэт балмагдсандаа нүдээ анихаас өөрийг хийгээгүй юм.
Харин нүдээ нээх мөчид өмнө нь харж байгаагүй тийм ялдам төрхтэй залуу намайг тэврэн газарт хэвтэж байлаа.
A/N: Чимх романсэ байхад гоё шдээ тэ кккк 😜