Part 1

135 3 2
                                    

Хүсэн хүлээсэн зун ч боллоо манайх гэдэг айл зуслангын байшиндаа ирлээ. Би гэж машины хоббитой юм болохоороо хэд хоног аав ээжийг царайчилж гуйсны эцэст арай гэж машин унаж үзэх эрхтэй болдог юм байна. Бас болоогүй ээ хажуудаа хянагчаар эгчийгээ авч явахаар тохиролцож байж авсан эрх гэж байгаа. Бараг хөдөө шахуу газар болохоор цагдаа ч бараг байхгүй нь аз боллоо. Мэдээж машин унаж үзэх гэж байгаа юм хойно өмнөх шөнө нь догдолсондоо нойргүй шахуу хоночихож. Ингээд хүсэн хүлээсэн өдөр ирлээ. Жолооны ард би гэдэг хүн, хадам ээжийн суудал гэж нэрлэгдээд амжсан жолоочын хажуугын суудал дээр эгч суугаад шууд л бүсээ бүсэл гээд зандраад эхлэх нь тэр. Бүсээ бүслээд түлхүүрээ хийгээд эргүүллээ ямар ч урамтай асдаг юм. Даанч би гэдэг хүн дөнгөж асаагаад л шууд хаазаа хүчтэй гишгээд год хийлгэж хаяад унтраачихлаа. Эгч хажууд Facebook ч юмуу мессеж бичээд таг болчихсон байсан хүн гэнэт уурсаад ирлээ. Арай гэж уурыг нь дарчихаад эхний алдаагаа давталгүйхэн шиг овоо урагшиллаа. Даанч нэг гэм нь дэндүү удаан. Жолоо сайн барьдаг хүн шиг өөртөө итгэлтэй явж байтал зам дээр гэнэт гөлөг гараад ирлээ. Сандарсандаа жолоогоо баруун тийш дараад нэг хашаанд бөөрөөр нь наачихлаа. Эгч ч хаалган талын цонхоо мөргөсөн бололтой ёолоод л над руу асах нь ээ. Аз болоход утас нь дуугарч намайг аварлаа.

Машин жолоодсон нь...Where stories live. Discover now