Эгчийг жолоо барихдаа ийм муу гэж хэн мэдэхэв. Нөхсөн дугуй хагарсан гэрэлтэйгээ хөдөллөө.Яг зам руу ордгийн даваан дээр замын хашлаганд зүүн талаараа ёстой урамтай нь аргагүй зурлаа даа. Эгчийн яах ийхийн зуургүй орилж байгааг нь яана. Аав ээжид алуулах нь дээ гэж бодогдохоос өөр юу ч толгойд орж ирсэнгүй.
-Нэгэнт ийм болчихсон юм чинь одоо яахав дээ ухар, ухар гэж эгч хэллээ. Би хэлснийг нь дагаж ухарсан боловч таг түг түс тас болоод явчихаар нь эргээд харвал ард явж байсан жигтэйхэн сайхан Benz-ийг очоод мөргөчихөж дээ.би гэж тэнэг толгой ард талаа толиндоо хянахаа мартчихаж. Машинаас буугаад толгой түрүүгүй загнууллаа. Сүлдээ бүр цагдаа дуудах дээрээ тулав.Мэдээж жолооны үнэмлэх байтугай сургалтанд ч суугаагүй хүн шууд ачигдана биз. Эгч бүр сандаря Benz-ний эзнээр загнуулан байж дараа нь төлбөр тооцоог нь төрнө гэж амлаж утасны дугаар, гэрийн хаягаа өгөн байж нэг юм салж санаа амраалаа. Машинд суув уу үгүй юу эгч:
-Яаж тэр үнэтэй машин мөргөснөө хэлнэ ээ. ядаж байтал сэлбэг нь үнэтэй байдаг машинаа олж мөргөх юм даа.. гэж үглэхийн хажуугаар санаа нь зовно. Би ч бүр шоконд орж яах гэж машин унъя гэж гуйв даа л гэж бодов. Нэгэнт болоод өнгөрсөн юм хойно хөдлөхөөс өөр арга байсангүй. Ямар тэр газраа зогсоод байлтай биш тэндээ хадагдчихдаггүй юм бол хөдлөхгүй бол болохгүй шүү дээ. Яаж ийж байгаад аятайхан шиг зам руу ороод гучин км цагийн хурлтай явж байтал араас нэг муу accent дуут дохиогоо хангинуулаад салдаггүй. Бодвол намайг удаан явж байгаад уурласан биз. Хэсэг тэгж явснаа хажуугаар гүйцэж түрүүлэх гэж дайрч байгаад машиныг минь замын хашлага руу шахаад ямарч өө сэвгүй талыг минь зураад хаячихав. Зүгээр л гүйцэж түрүүлчихгүй бөөрөөрөө налдчхаад салдаггүй. Ядаж байтал дотор нь сууж байгаа юмнууд нь архи уусан шинжтэй бид хоёр руу харж шоолсон шижтэй инээнэ. Тэгж байтал аз болоход тэртээ цаанаас нэг машин өөдөөс ирж байгаа харагдаж нөгөө accent хажуугаар сүнгэнүүлээд өнгөрөхдөө толийг минь салгаж хаяад арилаад өглөө. За ингээд балрах нь энэ дээ. Нөгөө сайхан мөнгөлөг саарал машин чинь цагаан эрээн юм болчихлоо. Эгч бүр хямарчихсан одоо харьцгаая гэнэ. Би ч үг дугүй биелүүллээ. Угаасаа ийм том хэрэг тарьсан хүн тэгэхгүй бол болохгүй биз. Хашаандаа ороход аав ээж хоёр ирж байгааг мэдсэн юм шиг хоёул инээсээр угтлаа. Машинаа унтраасны дараа тэр хоёрын царай хормын дотор барайж, мөөрсдийн машинаа тойрч үзээд бүр хувьсхийгээд явчихав. Аав ноцтой үед гаргадаг нүүрний хувирлаа гаргалаа.
- Гэр лүү ор гэр бүлийн хуралтай гээд эргээд байшин руу орсноо хурдан гэж зандарлаа. бид хоёр ч бие биенийгээ нударч аваад гэртээ орж бүхэл бүтэн 4 цаг загнуулсны эцэст дахиж машин барих бүр бодох ч эрхгүй боллоо. Хамгийн өрөвдөлтэй нь эгч жолооний үнэмлэхээ хураалгаж , машин авахуулах эрхээ хасуулснаар бид хоёрын нэг өдрийн паян өндөрлөсөн юм даа. Үүнээс хойш хэдэн сар өнгөрсөн ч аав ээж тэр явдлыг мартаагүй, бас эгч ч машингүй байсаар л байна даа...