Part 2

86 2 2
                                    

Ярьж байхдаа инээж хөхрөөд л, чанга чанга яриад байхаар нь"Ашгүй минь гэж аз болоход загнахгүй нь" гэж бодож дуусав уу үгүй юу эгчийн чанга хоодой алга боллоо. Юу болов гээд хартал утсаа барьчихсан "Чамайг даа" гэсэн харцаар харж байна. Уг нь инээж хөхрөөд байхаар нь намайг загнах нь гайгүй байна байх гэж надсан юм л даа. Харин одоо би ч өнгөрч дээ л гэж бодлоо. Энэ бодол маань ч зөв байж эгчдээ баахан донгодуулсны эцэст хөдөллөө.

-Гөлөг гараад ирнэ гэж хэн мэдэхэв дээ...гэж бодож байхдаа анхаарлаа түр сарниулчихажээ.Өөдөөс нэг машин үд мадаггүй дуут дохиогоо хангинуулаад л хурдтай нь аргагүй ойртлоо.Би бас л айсандаа жолоогоо баруун тийш нь дараад тормозоо гишгэлээ яг энэ үед эгч бүсээ зүүгээгүй байж таараад халга болон урд талын цонхыг угсруулан мөргөөд хэсэг зуур манарлаа. Тэгтлээ их дээрлхэдэг эгчийгээ манарч байхыг нь хараад инээдээ барьж чадсангүй. Эгч сургамж авсан бололтой бүсээ зүүгээд бид хоёр цааш явлаа. Гэнэт эгч тэрийг хараа гээд нэг тийшээ заахаар нь хартал царайлаг ах байна. Өмнө нь эгч надад царайлаг хүн харуулах байтугай, эрэгтэй хүний тухай ярьж байгаагүй нь санаанд оров.Өмнө нь би бүр эгчийг лесби юм байхдаа гнж бодож ч үзсэн. Түрүүний доргилт эгчийн тархинд жаахан сэгсрэлт эсвэл ямар нэг байдлаар багахан хэмжээний өөрчлөлт оруулчихсан ч юм шиг.

-Овоо доо адсага шиг ааш нь арай л дээрдчихэж...

Эгч:-Юу гэнэ ээ???

-Аан. Дуугүй л замаа хараап яв л гэсэн юм...

Эгч:-...............

"Түг таг"...Яав аа, юу вэ гэцгээгээд машинаасаа буугаад хартал дугуй хагарчээ. Яах уу, ийх үү гэцгээгээд зогсож байтал эгч нэг дугй засварйн газар олжээ.

-За тийшээ явъя...гэхээр нь жолоочын суудалдаа суух гэтэл эгч:

-Би жолоо барина гээд миний оронд суулаа. Би ч заза гээд л өнгөрлөө. Дугжй засварын үүдэнд ирээд эгч нэг л сонин царайлав. Яасныг нь гайхаж байтал гэнэт санаа алдсанаа хашаа руу орох гэсэн чинь нөгөө засварчин нь "Ухраад ор " гэлээ. Эгч бүр л сонин болсноо ухарч эхэллээ. Уг нь эхлээд их л хянамгай явж байснаа түг хийгээд л явчихлаа. Буугаад хартал зүүн талаа сайн хянаагүйгээс болж гэрлээ хагалчихдаг юм байж. Дугуйгаа хагалснаасаа л эссэн юм боллоо доо. Эгч над руу тусламж хүссэн нүдээр харна. Би яаж ч чадахгүй юм чинь яахав дээ дэмий л хоосон ширтэнэ. Яг энэ үед аав ээж хоёр нь: -Хоёр охин маань зүгээр байдаг байгаа даа...

Аав нь:- Битгий санаа зов доо жолоо бариад сурсан хүн дүүдээ зааж өгөх юмаа зааж өгөөд л явж байгаа байх санаа зовоод хэрэггүй дээ гэцгээн ярилцацгааж байв.

Машин жолоодсон нь...Where stories live. Discover now