86 11 2
                                    

Биелэх боломжгүй хүсэл минь

Биелэх боломжгүй хүсэл минь

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Явцгаая. Ээжтэйгээ уулзах цаг боллоо"

Сонссон зүйлдээ итгэж ядан түүн рүү ширтэхдээ би хэсэг хугацаанд түүнийг хэн болох тухай, яагаад өдийд орны минь дэргэд зогсож байгаа тухай мартаж орхисон байв.

"Юу гэсэн бэ?"

"Би ээжтэй чинь уулзуулж өгье" гэсээр өнөөх залуу гараа сунгалаа.

Дулаахнаар өөдөөс минь ширтэх түүнийг хараад сунгасан гарнаас нь атгах эсэхдээ хэсэг хором эргэлзсэн ч өөрийнхөө сулбагар, хоног өдрийг арай ядан өнгөрөөж буй биеэ санаад буцан дэрэндээ лав гэгч нь хэвтлээ.

Харин бушуухан гарыг минь атгаад " Битгий санаа зов доо. Чамд муу юм болохгүй ээ. Амлаж байна" гэв.

Тийм ээ, намайг галзуу гэж дуудаж болно. Эсвэл магад хэдэн сарын турш орноосоо өндийхгүй хэвтсэн тул хэтэрхий уйдсан байж ч мэдэх юм.

Түүний гарыг атган дээш өндийхдөө би харин ямар ч зовиур мэдрэсэнгүй.

Тэр надад дулаахан цамц нөмрүүлж өгөөд гараас минь атган гадагш гарлаа.  Түүнийг хаалга онгойлгож өгөх үед зөөлхөн, цэнгэг агаар нүүрийг минь илбэх шиг болж эргэн тойронд минь цагаахан цас үзэсгэлэнтэйгээр будран орно.

Түүнийг даган алхахдаа би араас минь өөр хоёр ч залуу даган алхах бөгөөд тэдний зүг харвал над руу мөн л дотно агаад дулаахнаар инээмсэглэнэ.

"Тэд чамд муу юм хийхгүй ээ. Битгий ай" гэсээр мөрөн дээр минь хөнгөхөн цохилоо. Тэдний зүг дахин харан нарийн ажиглавал,  нэг нь нэлээн өндөр, цагаахан царайтай мөн том хамартай яг л коала баавгай шиг харагдах агаад нөгөө нь их содон ийгээд өвөрмөц нүдтэй, яг л үнэг шиг санагдана.

Намайг тэднийг ажиглаж байгааг харсан өндөр залуу нь гараа даллаад "Сайн уу, намайг Югём гэдэг"гэхэд дэргэдэх үнэг шиг залуу нь "Харин би Бэмбэм" гэх нь тэр. Харин би зүгээр л толгой дохисон юм.

Бид хэсэг яваад нэгэн том модны доорх сандал дээр хүрч ирсэн байсан юм. Гэрээс минь ийм ойрхон газар ийм том мод байдаг гэж мэдээгүй юм байна.

Өнөөх модны доор байрлах нэг бандан сандал нэг эмэгтэй сууж байх нь тэр. Арай? 

Намайг эргэлзэнгүйгээр өнөөх үл таних залуу руу харахад тэр намайг зоригжуулах гэсэн мэт инээмсэглэн толгой дохив.

Би хөлөө алгуурхан зөөсөөр сандалны дэргэд ирэхэд бүсгүй над руу харлаа.

Эмээгийн минь үзүүлж байсан зурган дээрх бүсгүй мөн байна.

Тэгэхээр, энэ бүсгүй ээж минь байх нь ээ.

"ЭЭЖЭЭ"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 06, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

MiRACLE ✨Where stories live. Discover now