Garden Lobby

429 129 25
                                    

Жимин компютерийн ард маш завгүй байх бөгөөд тэдэнтэй хамтархыг хүссэн хэд хэдэн том компаны имэйлд нь хариу бичиж байгаа нь энэ юм.

Түүний анхаарлыг сарниулан ширээн дээрх утас нь чангаар дуугарлаа.

"Байна уу?" Жимин тэр дор нь утасаа аван хариу хэлэв.

"Ноён Пак таныг доор үүдний танхимд нэг хүн асуугаад байна" утасны цаанаас хүлээн авах ажилтны намуухан дуу сонсогдлоо.

"Ойлголоо, би яваад очьё" гэж хэлээд утасаа буцаан тавин өлгүүрээс хүрмээ аваад өрөөнөөс гарав.

Цахилгаан шат буух болсоныг илтгэж гэрэл нь анивчин хаалга нь онгойж дотроос нь Жимин бууж ирэхэд хүлээн авах танхим бүхэлдээ цэцэгсээр бүрхэгдсэн байлаа. Тэрээр гайхсаар үүдрүү хархад дахин илүү олон савтай цэцэгнүүдийг хүргэлтийн ажилчид зөөн оруулсаар байх бөгөөд үүдний ширээн дээр нь хүртэл жижигхэн сагстай цэцэг байрлуулсан байв. Жимин цэцэгс дээр гишгэчихгүйг хичээн алхасаар хүлээн авагч дээр очин

"Энд яг юу болоод байгаа юм?"

"Уучлаарай Ноён Пак. Би ч бас юу болоод байгааг мэдэхгүй нь. Тиймээс танд тайлбарлаж чадахгүй байх гэж айж байна" гэж толгойгоо бөхийлгөн "Гэхдээ энэ цэцэгс бүгд танд ирсэн байна" гэж болгоомжлонгүй хэлэв.

Энд яг ямар новш нь болоод байна?
Жимин дотроо ийн бодон үүдний танхимийг гүйлгэн харав. Тэр яг юу хийхээ мэдэхгүй гайхширан зогсож байх хооронд нэг л танил хүн баглаа цэцэг барисаар түүнрүү алхаж байв. Жиминий холын хараа тийм ч сайн биш учраас тэр хэн гэдгийг нь сайн таниж чадахгүй байсан ч тэр хүн түүнд бүр ойртон ирхэд "Юнги" хэмээн Жимин амандаа зөөлөн шивнэв.

"Хөөе, Жимини" Юнги Жиминийг олж харан эелдэгээр инээмсэглээд  баглаа цэцэгээ түүнд өглөө.

"Ах аа, та энд юу хийж байгаа юм?" Жимин баяртайгаар цэцгийг авахдаа их сургуулийнх нь дээд ангийн ах нь компани дээр нь юу хийж байгааг гайхна.

"Би чамайг Golden Closet-ийн гүйцэтгэх захирлын туслахаар ажиллаж байгааг чинь сонсоод баяр хүргэх гэж ирсэн юм" хэмээн хэлээд хэзээд л түүний сэтгэлийг догдлуулдаг байсан гэрэлтсэн инээмсэглэлээ тодруулав.

"Баярлалаа, ах аа. Гэхдээ та ингэх шаардлаггүй байсан шүү дээ" Жимин эргэн тойрон дахь цэцэгсрүү харан хэллээ.

"Зүгээр дээ, санаа зоволтгүй дээ Жимини" Юнги Жиминий үсийг сэгсийлгэн "Би чамайг санасан".

HEY YOU | JikookWhere stories live. Discover now