1

392 98 51
                                    

Jungkook p.o.v

Би бол Жон Жонгүг. Чиний байдаг гэдгийг нь хэзээ ч төсөөлж ч байгаагүй хамгийн аюултай бүлэглэлийн толгойлогч. Би хийдэг зүйлдээ дуртай, энэ бол миний хамгийн сайн чаддаг зүйл минь.

Би өөрийн гайхамшигт харшид миний төлөө үнэнчээр зүтгэдэг хүмүүсийнхээ хамтаар амьдардаг.

Үнэнийг хэлхэд би тэдгээрээс зөвхөн 5 хүнтэй л ойр дотно байдаг. Бид багаасаа хамт өссөн учир миний хамгийн итгэлт хүмүүс бол тэд.

Тэдний талаар бага зэрэг ярьцгаая.

Эхний хүмүүс бол ерөнхий эмч Жин  болон түүний найз залуу Намжүүн. Тэр бол миний хакер. Түүнийг суут ухаантан гэж болно.

Харин Хусог бол миний баруун гар бөгөөд хамгаалалтын албаны дарга Тэхёны найз залуу.

Хамгийн сүүлд танилцуулах хүн бол Юнги. Тэр үнэхээр залхуу болов ч дээд зэрэглэлийн амттай хоол хийдэг сайн тогооч.

Бидний аав, ээжүүд нэг нэгнээ мэддэг болсоноос хойш хамтдаа өсөж торницгоосон, тэд бол миний хувьд хамгийн чухал хүмүүс...

Тэхён, Жин, Юнги гурав ах дүүс яг л Намжүүн, Хусог хоёр шиг.

Би үнэхээр ганцаардмал нэгэн, 5 жилийн өмнө аав ээж минь автын ослоор нас барах үед би үнэхээр хүнд хэцүү үеийг туулж байсан ч залуусынхаа ачаар давж гарч чадсан юм.

Одоо би 23 настай, Жин 26тай, Юнги, Хусог хоёр 25тай, Намжүүн 24тэй, харин Тэхён 23тай.

Би өмнө нь хэзээ ч хэн нэгэнтэй болзож эсвэл үерхэж байгаагүй өөрийгөө бараг энэ чигээрээ ганцаараа үхнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Нэгт би хүсэхгүй байна, харин хоёрт гэвэл бүгд надаас айдаг болсон цагдаа нарыг гартаа оруулсан цагаас эхлэн...

Бас нэг нууц хэлхэд би бисексуал. Сайн тайлбарлах юм бол эмэгтэй, эрэгтэй хүмүүст хоёуланд нь татагддаг гэсэн үг. Би заримдаа хэн нэгэнтэй ганц нэгхэн шөнийг өнгөрөөдөг ч хэзээ ч үерхэл гэх мэтийн ноцтой харилцаанд хүртэлээ дотносож байсангүй. Үнэндээ угаасаа энэ бол миний тоглох тоглоом биш, хэн нэгэн хүн зүгээр л таалагдана гэж би бодохгүй байна. Мэдээж би халуухан, царайлаг залуу гэхдээ тэд хэзээ ч надтай хамт байхыг хүсэхгүй. Тэд надаас айдаг байх эсвэл магадгүй өөр ямар нэгэн зүйлээс болдог ч байж магадгүй. Миний мэдэж байгаа ганц зүйл нь хайр бол миний хийх зүйл биш. Би хэзээ ч хэн нэгнийг хайрлах үүрэг хүлээхгүй.

Park Jimin p.o.v

Би зүгээр л арван есөн настай, хүчирхийлэгч эцэг эхтэйгээ хамт амьдардаг нэгэн.  Надад ямар ч найз нөхөд гэж байхгүй учир нь тэд намайг арван нэгдүгээр ангид байхад минь мөнгө олуулахын тулд сургуулиас минь гаргасан. Би одоогоор нарийн боовны газар цагийн ажил хийдэг.

Тэд намайг энэ ажилд оруулж өгсөн учир нь тэдэнд мөнгө хэрэгтэй. Миний олж ирсэн ажлийн хөлсийг тэд авдаг ч надтай үргэлж л зарц боол мэт харьцана.

Миний хийх ёстой зүйл бол гэрээ цэвэрлэж, дүүгээ асарч, тэдний тарьсан эмх замбараагүй байдлыг цэгцэлж тэдэнд зориулж хоол хийх. Хэрвээ эдгээрийн аль нэгийг нь л дутуу хийсэн бол тэд надад гурван өдрийн турш хоол өгөхгүйн дээр намайг зодно. Нурууруугаа хэд хэдэн удаа хүнд зүйлээр цохиулсанаас болж улайн сорви үүссэн байна. Түрүүхэн гэдэсрүү минь цохисноос болоод хэдэн өдөр хоол ч идэж чадаагүй болохоор бие минь илүү сульдаж байна.

Би үнэндээ ижил хүйстэн. Энэ бол тэд яагаад намайг үзэн яддаг гэдгийнх нэг шалтгаан. Тэд надад чи хэзээ ч төрөх ёсгүй байсан юм гэж хэлсэн. Гэхдээ тэд миний бэлгийн чиг хандлагыг мэдхээсээ ч өмнө нь надтай муухай харьцдаг байсан.

Миний бодлоор хэн ч хэзээ ч надтай хамт байхыг хүсэхгүй учир би царай муутай бас ягаан үстэй.

Миний үс төрөлхийн ягаан надад энэ минь таалагддаг ч сургууль дээр  намайг үснээс минь болж дээрэлхэдэг байсан. Надад ямар ч хачин ген байхгүй ч би ингээд л төрчихсөн. Би ягаан үсэндээ хайртай. Энэ бол миний хувьд хэзээ ч өөрчлөгдөхгүй оцнгой зүйл минь.

Энэ бол миний л амьдрал... Бас би үүнийг хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж бодож байна...

Author's note:

Hi guyz❤️ special for 100th follower banantai_suu
Ene (Hey You) hajuugar orsoor baina. Tsaashda bur ih sonirholtoi zuils garna shu ❤️❤️ hairlaj uguurei❤️❤️

My Baby /Jikook/Where stories live. Discover now