3

252 100 42
                                    

Жонгүг бяцхан ягаан үстийг Жинд өгч явуулчихаад өрөөндөө орж ирээд аль хэдийн гурван ч цаг өнгөржээ.

Гэвч одоо болтол Жинээс ганц ч дуудлага ирэхгүй байх бөгөөд Жонгүг өрөөндөө орж ирсэн цагаас хойш тэр хөөрхөн залууг сэрхийг хүлээж байна.

Тэрээр үргэлжлүүлэн бодолд дарагдсаар утасаа оролдон сууж байхад Жинээс "хүү сэрлээ" гэх зурвасыг хүлээж авлаа.

Жонгүг хариуд нь "ойлголоо" хэмээх товч хариу өгчихөөд хүрмээ аван өрөөнөөсөө гарав.

-

Тэр явсаар хүүгийн байгаа өрөөний үүдэнд ирлээ. Өрөөнд явж ороход Жин болон бусад нь байхгүй байсан бөгөөд өнөөх хүү орон дээр цаашаа харан сууж байв. Жонгүг эргэн хаалгыг түгжээд хүү рүү ойртож эхлэв.

Хүү хаалга түгжихийг сонссон бололтой эргэж харсан даруйдаа нүд нь томрон амьсгаагаа түгжсэнээ чичирсэн хоолойгоор түүнээс асуув "Т-та Жо-Жон Жонгүг?"

Жонгүг хариуд нь бага зэрэг инээмсэглэн " Тийм ээ, мэдээж би мөн, харин чамайг хэн гэдэг юм?"

"П-Пак Ж-жимин"

"Сайхан нэр байна. Тэгхээр би чамд чи яагаад энд байгаа бас яагаад энд үлдэх ёстой талаар чинь тайлбарлаж өгмөөр байна"

Жонгүг түүнд өөрсдийн дүрмийнхээ талаар ярьж өгч байхдаа түүнээс огтхон ч харцаа салгаж чадахгүй байв. Тэр яагаад өөрийгөө энэ эгдүүтэй бяцхан залууд өөрийн биеэр энэ бүх зүйлсийг ярьж өгч байгаагаа ойлгохгүй байв. Тэр зүгээр л Жин эсвэл Хусог? мэдэхгүй ээ хэнд ч хамаагүй даалгаж болох байсан ч өөрөө ингэж хүссэн юм.

"Чи миний өрөө болон гал тогоо гээд өөр юу ч цэвэрлэх шаардлаггүй за юу? Учир нь чам шиг бяцхан нэгнээр цэвэрлүүлхэд миний гэр хэтэрхий том. Тэгээд... Чи намайг эрхэмээ гэж дуудаж байхад болно за юу?" хэмээн Жонгүг сануулахад Жимин түүн рүү зөөлөн толгой дохиод "Мэдлээ, э-эрхэмээ" хэмээн шивнэх шахам хэллээ. Гэсэн ч Жонгүг түүний үгсийг хангалттай сонсож амжсан байлаа.

Хоолой нь хүртэл үнэхээр үзэсгэлэнтэй юм...

-

Жиминий талаас:

"Өө бурхан минь! Энэ хүн Жон Жонгүг байна. Солонгос даяар айдаг аймшигтай бүлэглэлийн толгойлогч. Би яагаад заавал түүнтэй хамт энд байгаа юм бэ?

Би түүнээс айж байна, гэхдээ хэн ч түүнийг ийм залуухан бас царайлаг гэж хэлээгүй шүү дээ. Түүний хоолой... Үнэхээр бүдүүн... Намайг асаагаад л..."

Түүний надад өгсөн даалгавар үнэхээр амархан байсан. Тэр намайг зугтах гэж оролдолгүй зөвхөн тэдний дүрмийг дагаад л байж байхад болно гэсэн.

Бид ярилцаж байх зуур миний гэдэс хэтэрхий их өлссөндөө аймшигтай чанга дуугарч орхив. Тэр намайг шоолж байгаа бололтой багахан хөхрөөд "чи өлсөж байна уу?"

Би бага зэрэг ичсэн ч толгой дохиход, тэр хариуд нь "Гал тогоонд очоод Юнгиг олоод очоорой, тэр чамд хоол хийж өгөх болно. Би түүнд утасаар хэлчихнэ, надад гэнтийн ажил гарсан учраас хамт хооллож чадахгүй нь?"

"Ойлголоо, баярлалаа эрхэмээ"

"Би маргааш ч бас чам дээр ирнэ ээ" гэж хэлээд тэр намайг орхин өрөөнөөс гарлаа.

Би өөрийн байсан өрөөнөөсөө гаран гал тогоог хайж хэсэг явлаа. Түүний зөв байж, түүний гэр үнэхээр том юм. Гайхалтай.

Арай гэж нэг юм гал тогоог нь оллоо. Намайг ороход дотор нь үнэхээр цагаан хэн нэгэн зогсож байв. Би түүнээс " өршөөгөөрэй, би Юнги гэдэг хүнийг хаанаас олж болох вэ?"

"Мм хайгаад байгаа хүн чинь би байна. Харин чи Жимин байх, би чамд тэр ширээн дээр хоол бэлдээд тавьчихсан. Чиний ямар хоолонд дуртайг мэдэхгүй байсан бас дээрээс нь чи нилээн удаан унтаж байгаад сэрсэн болохоор биед чинь илүү дээр байх гэж бодсон хоолоо хийсэн шүү. Сэтгэл гаргасан болохоор дуустал нь идээрэй. Хэрвээ дахиад нэмж идмээр байвал надад хэлээрэй хүссэн хэмжээгээр чинь дахиад хийж өгнө за юу бяцхан минь."

"Баярлалаа..."

Тэд үнэхээр ийм эелдэг гэж үү? Тийм бол тэд яаж тийм аймшигтай гэдэг нэрийг авдаг байна?

Би хоолоо идэж дуусчихаад ширээнээс босон Юнги дээр очин баярласанаа илэрхийлэн бөхийхөд тэр мөрөнд минь хүрээд " Чамд таалагдсан уу?"

"Тийм ээ, амттай байлаа, баярлалаа."

"Хүссэн үедээ ирээрэй."

"За"

Author's note: bi yag ymr haraal idmere bichsenee oilgosongu gehdee uuchlarai

Oird uneheer zavgu baigaa bolohoor arai gejl oruulla tsaashda uneheer tsag zav gargaad iluu utagchilaj oruulnaa 🥰 huleej ugurei vote and comment bas uneheer taalagdaagu utgagu sanagdsan hesguude heleed ugurei zasaad bichih bolnoo🤙🏻

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 24, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

My Baby /Jikook/Where stories live. Discover now