˙° 3

717 135 8
                                    

◦ ✩ ◦

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"И Жэну, чамайг дуудаж байна"

Хэн нэгэн ингэж хэлэхэд нь бид дөрөв зэрэг үүд рүү толгойгоо эргүүлсэн юм.

Жэну гайхсаар "хэн юм?" гэхэд үүдэнд зогсож байсан Миён "мэдэхгүй ээ. Нэг охин байна" гэлээ.

Охин?

Жэнуг босон үүд рүү явж эхлэхэд Жэмин инээсээр нуруу руу нь цохиод "хичээл ороод удаагүй байхад аль хэдийн үү? Жэну алдартай юмаа" гэтэл Жэну түүний өөдөөс худлаа инээчхээд яваад өгөв.

"юу гэсэн үг юм?"

Намайг асуухад тэр хоёр над руу гайхан харлаа.

"юу вэ, мэдэхгүй байгаа юм уу? Жэну охидын дунд үнэхээр алдартай шүү дээ"

"алдартайг нь мэдэж байна. Аль хэдийн гэдэг нь юу гэсэн үг юм?"

Намайг асуухад Жэмин сонин харснаа, хоёр гараа дэлгээд "ойлгохгүй байгаа юм уу? Тэр охин Жэнуд сэтгэлээ илчлэх гэж байна. Өмнө жил зөндөө л охин түүнд сэтгэлээ илчилсэн шд" гэснээ нэг санаа алдаад "Жэнуд атаархаж байна шүү.." гэлээ.

Жэнуг охидын дунд алдартайг нь мэддэг байсан ч түүнд сэтгэлээ илчилдэг гэж би мэдээгүй. Яагаад мэдээгүй байдаг билээ..?

Гэхдээ хамгийн гол нь надад яагаад ийм хачин мэдрэмж төрөөд байна аа? Цээж хүнд оргиод байх юм..

Жэмин хэсэг чимээгүй сууж байснаа гэнэт нүд нь гэрэлтээд "гурвуулаа очиж харцгаах уу?" гэх нь тэр.

friends | jenoWhere stories live. Discover now