˙° 9

697 137 7
                                    

◦ ✩ ◦

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Завсарлагаа болоход Аран Жэнуг дуудав. Тэд үүдэнд ярилцан зогсох ба тэдний инээлдэн, хамтдаа зогсож байгаа нь жаргалтай харагдаж байна. Араны инээж байгаа нь үнэхээр хөөрхөн юм. Тэр огтхон ч Жэнугийн өмнө худлаа жүжиглэдэг айлгүй охид шиг харагдахгүй байна.

Үнэн гэвэл би хэзээ ч Аран шиг нэгэнтэй харьцуулагдахгүй. Тэр хөөрхөн бас ааш зан сайтай, сурлага сайтай, алдартай охин. Харин би.. Би бол зүгээр л би. Би хичээлдээ айхтар сайн биш, бусдад бодсоноо шууд хэлчихдэг дургүй хүрмээр шударга юм шиг хэрнээ муухай ааштай. Бас бусад охид шиг хөөрхөн биш, тэдэн шиг нүүрээ будаж, даашинз өмсдөггүй. Охидтой дэлгүүр хэсэж, хамтдаа хөвгүүдийн талаар ч ярилцдаггүй. Би ийм байж Жэнуд өөрийгөө тохирно мэтийн юм бодож болно гэж үү?

Мэдээж Жэну шиг хүнд Аран шиг нэгэн л тохирно. Тиймээ, үнэндээ тэд хамтдаа сайхан харагдаж байна. Тэд үерхвэл сургууль даяар алдартай хос болох байх. Гэхдээ.. Жэнуг өөр охины дэргэд жаргалтай инээмсэглэхийг нь би харж чадахгүй юм шиг байна..

Үнэхээр.. хэцүү юмаа.

Тэдний зүг хэсэг ширтэж байгаад урагш харахдаа санаа алдсаар ширээгээ дэрлэн хэвтэв.

Би яах ёстой юм бол оо.. Энэ мэдрэмжийг яаж байхгүй болгох вэ?

friends | jenoWhere stories live. Discover now