VIII. Шинэ гэр

2.7K 263 28
                                    

Ээж түүнийг үүдэнд гаргаж өгөхдөө уруул дээр нь зөөлхөн үнсэнэ. Тэдний янаглал надад үнэхээр хачин санагдана. Яг хоёр өөр төрлийн амьтад нэгнээ үнсэж буй мэт. Инээдтэй бас үзэн ядмаар.

Гэвч би ээжийгээ бодоод зүгээр л царайны хувиралгүй зогсоно. Тэр гарахаасаа өмнө эргэж хараад "Жина сайхан амраарай" гэж хэлээд нүдээ ирмэчихээд гараад явсан юм.

Ээж өөдөөс минь харан догдлол дүүрэн инээмсэглэх бөгөөд "Чамд таалагдсан юм шиг харагдаж байна" гэж хэлээд сугадах бөгөөд мөрийг минь нална.

"Яахав дажгүй ах байна. Гэхдээ..." ээж үгийг минь таслан "Хөөх чамд таалагдаж ээ! Яг үнэндээ ээжид нь үнэхээр сайхан байна. Чамд онцгүй санагдаж байвал хэлээрэй. Өөрийнхөө төлөө охиноо золиосолмооргүй байна. Тиймээс ээжээсээ юу ч битгий нуугаарай" түүний үгийг сонсоод дахиад л гэмших сэтгэл төрнө.

Миний төлөө хүнд өвчинг хүртэл туулаад гарсан түүнийг эсэргүүцэхийг хүссэнгүй. "Хүссэнээ хий ээжээ. Би одоо том болсон болохоор битгий санаа зов." миний хэлсэн үгэнд ээж баярлан хацар дээр минь үнсчихээд өрөөрүүгээ гүйн орлоо.

Би өөрийнхөө өрөөнд ороод уртаар санаа алдлаа. Яагаад тэр ийм тэнэг үйлдэл хийж байгаа юм бэ?

Цонхоор харан сууж байхал Луханаас зурвас ирэх аж.

-Унтах гэж байна уу?

Нойр хүрэхгүй байна-

Түүнд хариулчхаад нэг хором ч өнгөрөөгүй байтал
-тэгвэл гараад ир гэх зурвасыг авлаа. Яагаад ч юм Лэеийн тухай бодол минь сарниж аз жаргалтай болж байгаагаа мэдэрч байсан юм. Гэрийн хувцастайгаа байсан ч санаа зовсонгүй. Хэдэн сарын өмнөх борооноор түүнээс аваад одоог хүртэл хадгалсаар байгаа том малгайтай цамцаа дээгүүрээ өмсөн гадагш гарлаа.

Үсээ замбараагүй боож, нүүрэн дэх будаг минь бууж гамшгийн царайтай байсан ч тэр намайг хараад өнөөх л дулаахан инээмсэглэлээрээ инээмсэглэнэ.

"Гадаа сайхан байна. Хамт алхах уу?" гараа сунган хэлэх түүний үгэнд зүгээр л инээмсэглэнэ. Бид хамтдаа хөтлөлцөн алхах ба хамгийн ойр байх тоглоомын талбайруу хөлөө нийлүүлэн алхана.

"Лухан" түүний нэрийг ичингүйрэн зөөлөн дуудсанд тэр урагш харсан чигтээ "Мм" гэх авиаг л амнаасаа гаргана.

"Би зөвшөөрч болох уу?" хоолой минь бараг шивнэх шахам гарах бөгөөд тэр юу ч бодолгүй "Юуг" гэж хэлэн огцом нүдээ томруулан "үнэхээр үү?" гэж хэлэн явж байсан газартаа зогслоо.

"мм" би толгойгоо дохин ийн хэлэхэд тэр хацрыг минь хоёр гараараа шахан "Жина. Чи зөвхөн хүсч байгаагаа хийхэд л болно. Би чиний сонголт болгоныг хүндлэх учраас үнэхээр итгэлтэй байгаа болохоор зөвшөөрч байна гэж ойлголоо шүү. Нэг зөвшөөрсөн бол надаас мултрах аргагүй шүү. Би их өөриймсөг хүн" тэр үнэхээр нухацтай царай гаргах аж.

"Юу вэ? Чи арай гаж донтон юм биш биздээ?" тэр миний хэлсэн үгэнд инээмсэглэх үед би ч түүнийг даган инээмсэглэнэ.

Тэд инээлдэж байгаад нэг нэгэнрүүгээ харан аажим аажмаар инээд нь сарнин алга болно. Жина Луханы жижигхэн хэдий ч зөөлөн уруулруу нүдээ тусгах үед Лухан үүнийг л хүлээж байсан мэт нэг том алхан түүний хүзүүнээс барин үнсэж эхэллээ. Жина үнэхээр жаргалтайгаар нүдээ анин хаана байгаагаа ч умартан Луханруу улам ойртон уруулыг нь улам шунан үнсэх аж.

-

Жина ажлаа тараад гэртээ ирэхэд гэр нь өмнөхөөсөө ч эль хуль болсон харагдана. Яагаад ийм байгааг мэдэхгүй ч өрөөндөө орон хувцсаа солих санаатай шүүгээгээ онгойлгоход түүний хувцасны унасан товч ч алга байх аж.

Гайхширсандаа өрөөндөө байх, зочдын өрөө, ээжийнхээ өрөөнд байх шүүгээнүүдийг ухаж үзэхэд юу ч байхгүй байгаа нь хачин. Тэр үнэхээр ойлгомжгүй байдалд орсон байх аж.

Хаалганд түлхүүр хийх дуу сонсогдоход тэр дээш өндийн бослоо. Ээж нь түүнийг ажлаасаа ирсэнд баярлан үгийн зөрүүгүй гарнаас нь хөтлөн хэний гэдэг нь мэдэгдэхгүй машин суулгах нь Жинагийн цухлыг барж орхив.

"Ээж! Юу болоод байгааг тайлбарлаад өгч болохгүй биз" хөмсгөө зангидан ийн хэлэхэд ээж хөмсгийг минь хуруугаараа тэнийлгэн долоовор хуруугаа уруул дээр минь тавиг "Очоод бүгдийг нь хэлж өгье" түүний хачин хариулт уурыг минь аль хэдийн өдөөж орхисон юм.

Машины километр нэмэгдэх тусам Солонгосын баячуудын хороололд ойртох нь харагдана. Жина юу ч бодох чадваргүй болтлоо уурласан суух ба ээжийнхээ хачин аашийг гайхаад барсангүй.

Явсаар тансаг зэрэглэлийн байшингийн гадаа ирэх бөгөөд ээж нь уухайн тас түүний гарнаас татан хурдан хурдан алхана. Үүдээр орох үед өндөр таазнаас унжсан болор гэрлэн бүрхүүлд нүд минь гялбана.

"Өө Жина ирчихсэн үү? Гэртээ тавтай морил охин минь"

Хараал идэг. Энэ миний амьдралын хамгийн новшийн үе гэдгийг би амь насаараа баталсан ч чадна. Тиймээ ээж миний зөвшөөрөлгүй Лэеийн гэрлүү нүүгээд ирчихсэн.

_______________________

Олон жилийн өмнө бичсэн болохоор бичиглэл нь ерөөсөө л болж өгөхгүй байх юм😅

Daddy is coming/ repubWhere stories live. Discover now