VII. Ээжийн амраг

3K 287 24
                                    

"Сайхан амраарай" түүний ичингүйрэн хэлсэн хоёрхон үг шөнийн минь нойрыг хулжааж буйд нь үл итгэнэ. Яг одоо тархинд минь хоёр залуугийн дүрс зурвас хийн орж ирлээ. Луханыг бодох үед зүрх минь хурдан цохилж инээмсэглэл нүүрэнд минь тодорно. Харин Лэеийг бодох үед биеийн минь шар үс босч, түүнтэй хийсэн гал халуун шөнө л нүдэнд минь харагдана. Гэхдээ энэ удаа үзэн ядах сэтгэл давамгайлж байсан юм.

Орон дээрээ хөрвөөн хэвтэхэд минь ээжийн хоолой засах дуу зөөлхөн сонсогдлоо. Тэрээр инээмсэглэх ба "ямар нэгэн аз жаргалтай зүйл тохиогоо юу?" гэж хэлэн орны минь доод буланд суух аж. "Тиймээ. Сүүлийн үед амьдрал минь хэтэрхий аз жаргалтай байна. Та эргэж ирээд бас..." сүүлийн үгээ гүйцээлгүй инээд алдан доод уруулаа хазахад ээж өөдөөс ёжтой инээмсэглэн "охидын яриа хийгээгүй удсан байна охин минь"

Би ээжийг хамт хэвтэхийн уриалах мэт хажуудаа гурван удаа зөөлөн товшлоо. Тэр инээмсэглэн хажууд ирж орны толгой налан суух бөгөөд миний ярих зүйлийг сонсохоос тэсэн ядаж буй нь гялалзаж буй нүднээс нь илт харагдана.

"Өнөөдөр охин нь анхны болзоондоо явсан." тэр бараг надаас илүү догдлох бөгөөд гарнаас минь зууран инээмсэглэх аж. "Маш сайн залуу. Таны хамгийн дуртай хүн. Та таах гээд үз" ийн хэлээд би жуумалзахад ээж үнэхээр үү гэх шиг том харснаа "Лухан эмч үү?" гэж хэлэн уулга алдлаа. Түүний гайхширсан царайг хараад инээд алдахад тэр ч бас намайг дагаад инээлээ.

"Танил машин байсан Луханых байж ээ" тэр ийн хэлэн инээмсэглэн гараа алдаллаа. Ээждээ тэврүүлэх үед хорвоо дэлхийн бүх зүйл амирлах шиг болно.

"Надад ч бас гоё зүйл тохиолдсон" ээж хөмсгөө хөдөлгөн ийн хэлэхэд би чангаар ориллоо.

"Би өнөөдөр нэг дажгүй залуутай уулзсан." ээжийг ингэж хэлэх хүртэл би үнэхээр тайван байсан юм. Уурласандаа биш баярлаж үхэх шахсандаа тайван байж чадаагүй юм.

Тиймээ тэр үүнийг хүртэл эрхтэй. Одоо ч залуугаараа байгаа учир үлдсэн хугацаандаа надад хорогдож болохгүй. Ээж минь л аз жаргалаа олж байвал л миний сэтгэл дээрдэх байх.

"Хөөх ээжээ! Дөнгөж нэгхэн залуутай уулзаад байхдаа яадаг юм. Ийм залуу сайхан насан дээрээ олон залуустай уулзах ёстой шүү" түүний сэтгэлийг улам хөдөлгөх үг минь амжилт олсон бололтой бид хамтдаа инээлдэнэ.

____________________

Цаг хугацаа харвасан сум шиг хурдан өнгөрлөө. Лэетэй дахиж уулзаагүй хэдэн сар бараг хагас жил тарчлаантай хэдий ч амар амгалан болж өнгөрлөө. Лухантай үнэхээр дотно болсон бөгөөд хамгийн сүүлийн болзоон дээрээ үерхэх санал тавьсан. Түүнд юу гэж хариулахаа мэдэхгүй бодох хугацаа өгөөч гэж гуйсан учир их л амар байна.

Daddy is coming/ repubWhere stories live. Discover now