Тоглоомын талбай дээр Stray Kids-н гишүүд жоохон хүүхэдтэй хамт үлджээ. Гэвч хүүхэд гэнэт уйлав.
Chan :
"Жаалаа, битгий уйлаа. Би 8н хүүхэд хариуцаж байхдаа ийм байдалд орж байгаагүй юмсан." *юу хийхээ мэдэхгүй толгойгоо маажин зогсоно*
Changbin :
Чанбин хүүхдийг аргадахыг хичээн, инээдмийн царай гаргаж, үйлдэл үзүүлэх болно.
"Хөөе, чи уйлахаа болихгүй бол энэ ах нь мангас болоод чамайг аваад явна шүү" *Линуруу хуруугаараа заах*
LeeKnow :
Үнэндээ хүүхдийг гол уйлуулсан хүн нь Лину юмсанжээ. Тэрээр хүүхдийг өөрлүү нь харах үед нууцаар муухай царай гарган түүнийг улам уйлуулах аж.
Hyunjin :
Муухай царай гарган хүүхдээс хол очин зогсоод дотроо бодно. "Хүүхэд ингэж уйлдаг байх нь ээ? Хүүхэдтэй байснаас нохой тэжээсэн нь илүү дээр бололтой." *нохойгоо санагалзах*
Felix :
Тэр хэн хүүхдийг уйлуулсаныг мэдэх байгаа бөгөөд өнөөх жоготой царайгаа гаргаж, Хёнжиний хажууд зогссоор нууцаар инээд алдана.
Jisung :
Жисон ... тэр хайчив?? Өө хүүхдийн хажууд суугаад түүнтэй хамт уйлаад сууж байсан байна. *хоолойгоо засах* Жисон дэндүү өрөвч, хүүхэд шиг зантай учир нэг мэдэхэд түүнтэй хамтдаа уйлан сууж байх ажээ. Харин ах нар нь бүр ихээр сандран хэнийг нь аргадхаа мэдхээ байн сандрана.
Seungmin :
"Бяцхан аа? Ахтайгаа хамт явж зайрмаг идэх үү? Эсвэл бялуу? Их уйлаад байвал тэр ах шигээ царай муутай болно шүү" *инээдтэй царай гаргаж буй Чанбинруу заах*
I.N :
Ах нарынхаа хажууд гайхсан царай гарган сууна. Учир нь өөрөө үргэлж макне байдаг байсан бол энэ удаад өөрөөс нь жижигхэн хүнийг ах нар нь аргадаад байгааг харах түүнд эвгүй санагджээ.
YOU ARE READING
𝐒𝐭𝐫𝐚𝐲 𝐊𝐢𝐝𝐬 🦋 𝐑𝐞𝐚𝐜𝐭𝐢𝐨𝐧𝐬 [🇲🇳]
Short Story[Дууссан] Stray Kids хамтлагын хариу үйлдэл болон төсөөллүүдийг оруулах болно. Хамтдаа, хөгжилдөн уншицгаая💛