Шүдэнзний мод

46 2 0
                                    

Хаврын эхэн сар, Дулааны эрч орсон ч цаанаа л жавартай хүйтэн байсаар. Гадаа хаяахан цас хаялаж нүцгэн модод салхины аясаар ганхана. Хүмүүс баяртай зарим нь уйтгартай царайлан завгүй гүйлдэх энэ хотыг УЛААНБААТАР гэдэг. Хавар болоод ч тэр үү зун цаг ирнэ гэж мэдсэн хүүхэд багачуул тоглож наадаж орилолдсоор.
Миний хувьд бол нээх тийм сэтгэл хөдлөл байхгүй. Гэхдээ цагаа тулахаар үгүй ч юм шиг.
Сургууль соёл ч байхгүй өдрийг хороож гэртээ хэвтэнэ. Үеийнхэн маань бүгд сургууль соёлд орцгоож хичээх насан дээрээ яваа гэдгийг надад сануулана. Гэхдээ ч уул нь корона гэж новшийн өвчин гараагүй байсан бол бусдын адил л яаруу гүйж байх байсан байх. 2021 он 3  сарын 3. Бусад өдрийн л адил гэртээ үд хүртэл унтаж идэх юм эргүүлж элдэв янзын кино үзээд хэвтэж байв. Гэтэл гэнэт бүх телевизээр шуурхай мэдээ гарлаа. Юуны талаар болоод ингэж сүржигнээл байгаа юм бол гэж бодоод дууг нь чангалаад тухтайхан шиг хэвтээд үзэв.
Сурв. : Сайн байна уу? Үзэгчидээ та бүхэнд шуурхай мэдээ шууд дамжуулж байна Нийслэлийн Хан Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр байрлах Яармагийн гүүр нурж 
Маш олон хүний амь нас эрсдэлээ. Бид байдлыг сайтар нягтлаж хэргийн газар дээрээс дахин мэдээ хүргэх болно оо.  Анхаарал тавьсанд баярлалаа.
гэж хэлээд мэдээ дуусчихав.
Би ч их гайхсан байдалтай бушуухан утасаа гаргаж ирээд Фэйсбүүк орлоо.
-
Хараал ид, Энэ газар юу болоо вэ? ......

Үхлийн ИсгэрээнWhere stories live. Discover now