CH.1

44 6 4
                                    

- Би сохор биш. Зүгээр л бусдын адил өөрийн дүрсийг харж чаддаггүй нэгэн.

- Чанбинаа чиний тусгал толинд харагддаггүй гэдэг үнэн юм уу?

- Дөнгөж өнөөдөр шилжиж ирсэн сурагч хүртэл асууж байна шүү дээ. Хэцүү санагдаж байна. Ад чөтгөр эсвэл араатан хэмээн бодогдуулахыг хүсэхгүй байна.

- хариулах дургүй байгаа юм уу? зүгээрдээ би ойлгоно.

- Тэр шалгаасангүй. Таалагдаж байна нэг ч гэсэн хүн миний талаар сонирхохгүй байгаа нь.

Хөмсөгөө атиралдуулсан байх тэрээр хэвийн төрхөндөө орон ийнхүү бодох зуур толины гялтганаан нарны тусгалыг ойлгон царай дээр нь буух нь тэр.

- Тийм байна. Гайхалтай, тэр үнэхээр толинд харагдахгүй байна. Аймар юм.

- Би буруу бодсон бололтой. Хэтэрхий хурдан итгэчихдэг гэнэн зан минь саад болж байна. Буцлах уураа хянаж чадахгүй нь.

чимээгүйхэн босон явах Чанбины ард сонсогдох сэтгэл өвтгөм үгс огт хамааралгүй байсан юм.

Сургуулийн ариун цэвэрийн өрөөнд толины өмнө зогсох тэр нэгэн гараараа нүүрнийхээ хэсэг бүрийг нягтлан тэмтрэх ажээ.

- Би ямар харагддаг бол?

гэх асуулт түүний өдөр тутамдаа хэрэглэдэг асуултын нэг юм. Энэ удаад ч тэр өөрөөсөө ийнхүү асуусанд ард нь

- Царайлаг гэх үг тодхон дуулдав. Гэнэтийн цуурайнд цочих Чанбин зүрхээ дарсаар арагш харвал өөрөөс нь өндөр хуучины ахлах сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн зогсож байх бөгөөд тэрээр инээмсэглэсээр

- бас эгдүүтэй.

Гэх үгийг нэмэж хэлэв. Хэт гайхсан Чанбин

- Би үүнийг бодсон. Чангаар хэлээгүй байтал яаж...

- Би бодол уншиж чаддаг юм аа. Хэнэгч үгүй хариулах хар үст танихгүй нэгэн Чанбин руу алхам алхмаар дөхсөөр угаалтуурт тулах үед нь зогссон юм.

- Чи заримдаа хэт их боддог. Яагаад заавал энд гэж?, намайг залхааж байдаг ч би үүнд дуртай. Юу яриад байгааг нь одоогоороо ойлгоогүй байх Чанбин хий дэмий бүлтэлзэн нүднээс нь бултах аж.

Зүс үл таних залуухан хөвгүүний гар өргөгдөх үед өөрийг нь цохих гэж байна гэж бодсон тэрээр гараа урдаа аван толгойгоо хамгаална.

- Яагаад ийм өхөөрдөм юм бэ?

тэрээр ийнхүү асуучихаад хөнгөхөн инээд алдан гарыг нь буулгав. Эрүүнээс нь зөөлхөн атган өөрлүүгээ харуулах

|𝚖𝚒𝚛𝚛𝚘𝚛|Where stories live. Discover now