- Тэгэхээр Хёнжинаа надад өөрийнхөө талаар ярьж өгч болох уу? гэсээр зүсэм алим амандаа хийх тэрээр асуух аж.
- Мэдээж бололгүй яахав гэхдээ энэ чамд сонирхолгүй санагдах байх.
- Үгүй ээ тэгэхгүй болохоор яриад өг.
- Ойлголоо. Энэ бүгд миний зүлгэнээс олсон хар өнгийн тольтой холбоотой юм л даа. 15 жилийн өмнө би гэдэг хүн бусад сурагчийн адил энгийн нэгэн байсан. Сургууль дээрээ зодоон хийж, эцэг эхдээ зэмлүүлж, бүхий л сурагчийн туулдаг амьдралыг мэдэрч байсан жирийн нэгэн хөвгүүн байлаа. Нэг өдөр найзуудтайгаа хичээлээсээ хоцорчихоод хөөгдөж гарсан юм. Сургуулийн хажууд байдаг зүлэгийг мэдэх үү? тэнд би найзуудтайгаа хэвтдэг байсан. Гэхдээ тэр өдөр миний нүдэнд өртсөн бутанд байх хар толь сонирхолыг минь маш ихээр татсан.
Найзууд минь тэрийг зүгээр хаячих гэж хэлж байсан ч би чадаагүй. Хүсэхгүй байгаатай минь холбоогүй зүгээр л тэр миний гарнаас салаагүй.
Ойлгоход хэцүү байж магадгүй ч би хоол идэхдээ хүртэл түүнийг барьсаар байсан. Яг л наалдамхай цавуу шиг огт салж өгөхгүй байсан. Тухайн үед тэр зүйлийг юу гэдгийг нь мэдэхгүй их л зовдог байлаа. Бүр хичээлдээ явахгүй хоёр сар болсон гээч!
Бүхий л төрлийн үзмэрч дээр очсон ч тодорхой хариу хэлээгүй.
Одоо харин би яагаад хоосон зүйл болсоныг тайлбарлах хэрэгтэй байх. Толийг ямар ч аргаар хамаагүй салгах гэж үзсэн ч тэр эвдэрдэггүй байсан. Тийм болохоор зүгээр л ямар нууц оршиж байгааг нь мэдэхийг хүссэн юм.
Шөнө толинд өөрийнхөө дүрийг харж суухад би нүдээ салгаж чадаагүй. Маш удаан ширтсэн хэдий ч юу ч гарч ирээгүй. Гэхдээ бага багаар миний бие нэг л биш болоод байгааг анзаарсан.
Би үхэж байсан.
Маш учир битүүлэг хачин мэдрэмж миний бүхий л биеийг эзэмдэж, нүдээ нээх үед минь толь миний гарт байхгүй байсан. Харин оронд нь юу хүлээж байсан гээч? бүлээн цогцос. Тиймээ орон дээр минь хэвтэх миний бүлээн цогцос. Би хэвтэж байгаа ч бас өөрийгөө дээрээс харж байсан.
Амьдралыг минь авч одсон энэ толь ямар нууцтай гэдгийг мэдэж чадалгүй үхчихсэн гэж хэлж болно.
Харин одоо чиний хийх ёстой хамгийн чухал зүйл бол миний цогцосыг олж гарт минь байх хар толийг олох юм.
- Гэхдээ Хёнжинаа би чиний цогцосыг хаана байгааг яаж мэдэх юм бэ? чи хэлэхдээ эцэг эхтэй гэсэн тэд мэднэ биздээ?
YOU ARE READING
|𝚖𝚒𝚛𝚛𝚘𝚛|
Fantasy- Толинд туссан тусгал минь үгүй болох цагт би гэх амьд бодгаль ертөнцөөс арчигдах болно.