6

105 13 0
                                    

Урдах компьютердээ анхаарлаа төвлрүүлэх гэсэн ч болж өгөхгүй даргын суудалруу чиглээд байв. Өөрийн мэдэлгүй түүнрүү хартал тэр бид хоёр харц тулгарчихав. Ичсэндээ өөр тийш харан түүний ч гэсэн ичсэн төрхийг харах хүсэлдээ автан ахин түүнрүү харвал ахиад л харц тулгарчихав. Хурдхан босоод хаашаа хамаагүй явж эхлэлээ. Тэр өдөр болсон явдлыг бодохоор л зүрх цээжнээс гарах мэт цохилно.

Жонгүг согтдог өдөр

Түүнийг өөрлүүгээ татан үнсчихлээ. Тэр хоёр хоёул догдлол гээчийг маш тодоор мэдэрч бие биедээ уусан шингэж гайхалтай мэдрэмжийг хуваалцана. Тэр хоёр хэсэг үнсэлцэж зогссоны эцэст салцгаахад

"Энэ миний анхных"

Гэж хэлэн Жонгүг тасраад өгөв. Дарга нь түүнийг хаана аваачихаа мэдэхгүй  өөрийн гэрлүү дагуулан явлаа. Түүнийг буйдан дээр хэвтүүлэх гэтэл түүнийг унах эрчинд нь дагаад уначихав. Жонгүг хагас ухаантай нүдээ нээгээд

"Яагаад ийм хөөрхөн юм бэ? Хоёулаа сая үнсэлцчихсэн юм чинь үеэрхэнэ гэсэн үг биздээ, гоё доо би тань шиг ийм хөөрхөн girlfriend тэй болмоор байсан юм"

Гэчихээд түүнрүү нүдээ бүлтийлгэн ширтэх даргынхаа уруул дээр давтамжтайгаар шоб хийтэл үнсэнэ. Түүнийг үнсэх болгонд нь галзуурхаар шахаж буй дарга нь түүнийг тэнд нь үлдээн өрөөндөө орж хувцасаа сольчихоод түүнд юм нөмрөхгөх гээд очтол Жонгүг түүнийг татаж унагаан чанга гэх чинь тэврээд унтчихав. Дарга нь аргагүй эрхэнд унтаж байгаач дотроо догдлон басхүү баярлаж байлаа.

Одоо үе

Хэн хэнийгээ харахад эвгүй байгаа ч энэ асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй тэгэхгүй бол бид хоёрын нэг нь газар ухаад орох байх.

"Даргаа би таниас юм асуух гэсэн юмаа та хурлын танхимд ороод ирээч"

Гэхэд тэрээр хэсэг харж зогсож байснаа ардаас минь дагалаа.

"Ю-юу болсон юм"

"Хоёулаа хэдий хүртэл ингэж явах юм"

"Чи юу яриад--"

"Би таньд сайн бүр маш сайн, надад  мөнгө төгрөг эд баялаг байхгүй ч танийг жаргалтай амьдруулж чадна шүү. Хо-хоёулаа үерхэе"

"Тэгье"

"ЮУ"

"Тэгье гэж байна. Би ч гэсэн чамд сайн хоёулаа хичээгээд үзье яасан ямар нэгэн зүйл болоо юу"

"Би танийг зөвшөөрөхгүй байх л гэж бодсон"

"Чи ичхээрээ үнэхээр хөөрхөн"

Гэж хэлчихээд үсийг маань  сэгсийлгээд гараад өгөв. Би одоо хүртэл бөмбөр шиг нүдэх цээжээ даран баярлан дэвхцэнэ. Хөндлөнгийн хүн намайг харвал галзуугын эмнэлэгт аваачиад өгчих байлгүй. Гэхдээ одоо надад энэ хамаагүй. Би борлогдсон эрэгтэй боллоо шдэ.

Хэлтсийн даргын талаас

Түүнийг тэнд нь үлдээчихээд гарсан даруйдаа хаалга налан уналаа. Үнэхээр итгэж өгөхгүй нээ тэр надаас асуучихлаа шүү дээ. Түүнтэй үерхсэндээ баяртай байна. Инээмсэглэн сууж байтал утсанд мессэж ирлээ.

"Захирал ирж байгаа гадаа үүдэнд тосоотох"

Гэсэн мессэж байлаа хэнээс ирснийг нь анзааралгүй шууд л доошоо буун захирлыг хүлээнэ. Машины зогсоолд  захирлыг хүлээгээд зогсож байтал хэн нэгэн маш хатуу зүйлээр толгойг минь зохиход ухаан алдан уналаа.

Who is this?....

°•Baby Male•° [Completed]Where stories live. Discover now