8

98 14 0
                                    

Өнөөх машин руу муухай харчихаад тойрон гарах гэтэл хойд талых нь цонх доошлож эхлэхэд хэн гэдгийг нь мэдлээ.

"Сайн байна уу захирлаа, саяны явдалд үнэхээр уучлаарай, би яаралтай ажилтай байсан болохоор хайхарсангүй"

"Зүгээр дээ чи ороод ирээч"

Гэн хаалга онгойлгоход би итгэлгүйхэн шиг орж суулаа.

"Чамайг Жонгүг гэдэг үү"

"Тиймээ та яаж мэдээв"

"Чиний аав болохоор..."

Хэмээн нулимс урсуулан хэлэхэд би түүнрүү үл ойлгон ширтэнэ. Тэр юу яриад байна аа. Миний аав... өдий хүртэл санаж бэртгэж байсан тэр хүн  гэхдээ би түүний хүү гэж яаж мэдээд байгаа юм бол оо.

"Сая намайг татаж босгоход чинь гаран дээр чинь байсан том зүрхэн мэнгийг хараад л таньсан юм"

Яг л бодлыг минь уншчихав уу?гэлтээ хариулаад шууд л тэврэн авав. Хэсэг цочирлын байдалтай байж байгаад

Гэнэт ухаан орон түүнийг өөрөөсөө холдуулан түлхээд

"Таны ярьж байгаа зүйлийг нэг л их ойлгож өгөхгүй байна, та хүн андуурсан бололтой"

Гэчихээд шууд л гаран такси бариад өнөөх газарлуу зүглэлээ.

Жонгүгийг гараад машин бариад явах хүртэл захирал нь дуугүй л гунигтай нүдээр ширтэж байлаа. Гэнэт дэргэд нь хүн ирээд мэндэлчихсэн зогсож байхыг ч анзаарсангүй.

"Сайн байна уу та? Дөнгөж сая энүүгээр алга нүдтэй иймэрхүү өндөртэй нэг тийм.... туулай шиг царайтай залуу өнгөрсөн үү?"

"Тэгсэн--"

"Золиг чинь ганцаараа явж болохгүй юмсан"

"Юу болчихоод ингэтлээ сандраад байгаа юм...."

                             ~~~~~~~

Таксины мөнгийг мурьчихаад өнөөх газар луу сэтгэл шулуудан орлоо. Орсон даруйдаа нүдэнд минь туссан зүйл гэвэл таазнаас татсан олсоор түүний минь хоолойг уяан гар хөлийг нь бас олсоор холбон харуйгүй нурах шахсан модон сандал зогсоож нөгөө залуу чинь өөр хэдэн залуучуудтай нилээд тал талаас нь хэмлэж байлаа.

"Юу хийгээд байгаа новшнууд вэ! Яг одоо наад гарнуудаа холдуулаадах"

"Өөв чи яасан хурдан хүрээд ирэв ээ. Мөнгөө авчирчихсан гэсэн үг үү, хаана байна Миний мөнгө хаана байна!!"

"Чамд тийм амар мөнгө өгөх юм шиг санагдаа юу"

"Тийм юм биздээ, тэгвэл...."

гэчихээд түүний зогсож байсан сандлыг өшиглөж сая л намайг хараад баярлаж байсан нүд нь хормын дотор доголон нулимстай хамт анигдлаа. Саяхан хэлсэн болгоомжгүй үгэндээ харамсан түүнийг аварах гэж зүтгэж түүнд л хүрчихвэл болох юм шиг санагдаж үүдэнд зогсож байсан хүмүүстэй хүч үзэв ч түүнд ойртож үл чадна.

Нилээн ноцолдсны эцэст 3ийг нь зодоод нөгөө хөгийн амьтантай зодолдож эхэллээ. Гэнэт тэр хаанаас ч юм маш том хутга гаргаж ирэн савчуулаад хүрсэн бүхнээ хайр найргүй исгэж байлаа.

Түүнийг сая өшиглөж эвдэлсэн сандлаар цохиж унагаан хурдхан түүн дээрээ очлоо. Олсыг нь таслаад энгэртэй тэврэн уйллаа. Уйлахаас өөр хийж чаддар зүйл байдаг ч болоосой. Гадаа цагдаагийн машины дохио түргэн тусламжийн дохио зэрэг чангаар хангинаж эхлэхэд  ухаан орон түүнийг тэврэн хаалгаар гартал сая миний аав гээд байсан хүн хяналтын албын ах хоёр өөдөөс минь санаа нь зовсон харцтай зогсож байснаа биднийг харан шууд наашаа хүрч ирлээ.

"Ямар аюултай зүйл хийснээ мэдэж байна уу!?"

"Та яагаад энд байж байдаг билэ--"

"Жонгүгаа ард чинь!!!!!!".......

Urgeljleliig ori goos....

°•Baby Male•° [Completed]Where stories live. Discover now