...Нам гүм өрөөнд гэнэт анир чимээ эвдэх мэт сэрүүлэг хангина. Сэрүүлэгний дуунд сэрж ядах залуу сэрүүлгээ унтрааж орноосоо босов. Түүний царай хэт царайлаг биш ч гэсэн хүн бүр т таалагддаг тийм л дүр төрх... өндөр хамар, хагас давхраатай нүд, уруул нь дээрх шарх нь түүнийг зодоон хийдэг танхай этгээд шиг харагдуулна. Залуу бос ч хувцасаа өмс ч эхэллээ. Булчинлаг нуруулаг биетэй түүнд бүх л хувцас зохихоор харагдана гэвч тэр өдөр бүр нэг хувцас өмсөнө. "Хар тамхитай тэмцэх алба" гэсэн бичиг бүхий хувцасаар 7 хоног бүр л гангарна магадгүй энэ хувцас түүнийг илтгэдэг болжээ.
... Ажилдаа явах болов. Гэтэл гэнэт гэрийн утас нь хангинана.
- Байна уу?
-Байна. Туслаарай Нанако алга болчихлоо гэж хоолойгоо чичрүүлэн ярих эмэгтэйн яриаг сонсоод Кунта зог тусан тогсолоо. Хэсэг гайхширч байснаа
- Эгчээ та гэртээ байна уу? Би яг одоо яваад очий тэгээд илүү тухтай ярилцья" гэж хэлээд түлхүүрээ шүүрч авч машинаа асаалаа.
... Машин дотор явж байхдаа түүний ухаан санаа самуурах шиг л болов. Нанако бол түүний жилийн өмнө танилцаж үерхэж эхэлсэн найз охин нь юм . Нанако маш үзэгслэнтэй охин түүний тэр их гоо сайхны өмнө хүн болгон сөгдөхөөр тийм л үзэгслэнтэй бас даруухан ичимхий охин юм. Тэд анх танилцахад гадаа бороо орж дэлхий ертөнц бүүдгэр гунигтай байх тэр үед Кайн амьдралд нар од солонго болж орж ирсэн хүн нь Нанако байжээ. Бороон дунд урт хар үсээ дээш шууж боосон, богино хар юбканаас нь ус тусалсан, борооноос болж цамц нь норж биеийг барьсан нь түүний галбирийг улам тодотгон харуулж байсан юм. Нанаког инээхэд хацар нь хонхойж давхраатай нүднийх нь доогуур жоохон зураасан үрчлээ тодрох нь түүнийг
илүү эгдүүтэй харагдуулдаг байлаа бурхан хэрэв төгс хүн бүтээсэн бол тэр хүн яах аргагүй Нанако гэж хүн болгон ам уралдуулан хэлэх байсан биз... Тэнгэр элч шиг түүнийг анх хараад Кай зог тусан зогсосноо гэнэт ухасхийн өмнө нь очиж
- Хөөе охион суучих ах нь хүргээд өгье гэж хэлхэд нь Нанако татгалзсангүй түүний машинд суусан юм. Гэрт нь хүргэж өгчөөд түүний утасны дугаарыг асуухад Нанако ч татгалзалгүй утасны дугаараа өгөөд инээмсэглэсээр гэрлүүгээ орж байсан нь өчигдөрхөн мэт л санагджээ. ..
....- Нанако өчигдөр оройхон утас нь дугараад найзтайгаа уулзчаад ирье гэж хэлээд гарсан орж ирсэнгүй. Утасруу нь залгахаар холбогдохгүй байна. Миний санаа зовоод унтаж ч чадсангүй надад миний бяцхан гүнжийг олоод өгөөч гэж хэлээд Нанакогын ээж уйлж Кайн гарыг атгалаа.
- Эгчээ би заавал түүнийгээ олох болно би гэрлүү нь очиж үзье нэг найзындаа хоносон байж магадгүй та одор тайвшраад унтаж амар" гэж хэлээд Кай Нанакогын цүнхийг нь ухаж үзэв. Дэвтэр, бал, уруулын будаг,сам, гарын тос, түлхүүр бас нэг төмөр сав... төмөр савыг нээж үзлээ Кай нүдэндээ ч итгэсэнгүй түүний өмнө 3 жижиг ууттай, нунтаг цагаан зүйл байв . Энэ юу гэдгийг тэр мэдэж байлаа гэхдээ яагаад энэ хар тамхи түүний найз охинд байгаа учрыг л мэдэхгүй байв. Тэрээр хар тамхины тухай ээжид нь мэдэгдхийг хүсээгүй тул цүнхийг нь аваад Нанакогын гэрт нь очиж үзье гэж хэлээд яаравчлан гарлаа.
...-Хар тамхи Нанакогых байх учиргүй, учир нь тэр чинь хар тамхи хэрэглэх нь бүү хэл мэдэх ч ёсгүй, тиймээс энэ хар тамхины эзэн түүнийг хулгайлж, хүчээр хар тамхи хэрэглүүлж байж болох юм " гэж Кай
амандаа үгэлсээр машинихаа рулийг тас зуурч Нанакогын гэрлүү явлаа.
...Түүний гэрийн гадаа ирлээ. Орцны жижүүрээс Нанакогын илүү түлхүүрийг асуулаа
-Сайн байна уу? 23-1т суудаг бүсгүйн илүү түлхүүр байна уу? Би цагдаа байгаа юмаа(үнэмлэхээ үзүүлэв)
--Сайн2 байна уу? Энэ охин гэртээ бараг ирдэггүй сардаа 3,4 удаа л ирдэг охин доо
*май энэ түлхүүр...
Кай маш гайхаж байлаа...яагаад Нанако гэртээ ирдэггүй билээ...
Гэрт нь орж ирэв нам гүм, анир чимээгүй байлаа.Маш эмх цэгцтэй тоосонд дарагдсан 2 өрөө байр. Чимээгүй орж Нанакогын өрөөрүү орлоо... Өрөөнд нэг зураг Кай анхаарлыг шууд татав, Нанакогын нэг залууг хүзүүгээр тас тэврээд маш жаргалтай инээж байгаа зураг байв... Маш их гайхсан кай зургийг авч, ирсэн шуудангуудыг шалгахад ЯАРАЛТАЙ!!! гэсэн шуудан ирсэн байв... Нээж үзэв... яаралтай холбогдоорой гэсэн утасны дугаар мөн гэрийн хаягтай шуудан байв... Утасруу залгав холбогдсонгүй...
Шуудан дээр байсан хаягаар очив. Нэг залуухан Нанакогын үеийн охин гарж ирэн
-Чи хэн бэ? гэхэд. Кай шууд л
-Би Нанакогын найз залуу түүнийг хэсэг бүлэг хар тамхи хэрэглэдэг хүмүүс хулгайлсан бололтой.Тэр яг одоо маш аюултай байдалд байна чи тэрэнд туслаач ,чи түүнтэй найз юм чинь чамд мэдэх юм байгаа байх.Охин Кайруу нулимстай нүдээр ширтсэнээ
-Тэр хулгайлагдах ёсгүй чи түүнийг мэдэхгүй байна...Тэр бол чөтгөр...Нанако миний найз биш гэж орилов.Кай шоконд орсноо
-Чи юу яриад байгаа юм, Нанако яасан гэж?
- Нанако бол чөтгөр Нанако намайг ,миний дүүг ямар байдалд оруулсныг мэдэх үү? Миний дүү Нанакогоос болж үхсэн,тэр дүүг минь ятгаж хар тамхинд донтуулж хүчээр биеийг нь үнэлүүлсэн... Чи Нанаког мэдэхгүй...
Парт1 дуусав
YOU ARE READING
Чөтгөрийн сүүлчийн хүсэл
HorreurМиний нүгэл бол намайг чөтгөр болгож байгааг мэдэж байсан ч түүнийг хайрлахаа зогсоож чадаагүй нүгэл...