2. Жунин бид хоёр найзууд.

350 77 21
                                    

Хичээл хийхээс илүүтэй Жуниныг ширтсээр байгаад өнгөрөөдөг жирийн л нэгэн хичээлийн өдөр. Жунин хичээлээ хийгээд л, харин би ардаас нь түүнийг ширтэн суух зуураа толгой дотроо түүнийг оролцуулсан хэдэн зуун зохиол ургуулан бодож, мөрөөдөөстэй.

"Чи Жунинд сайн юм уу?" гэх сонсож дадаагүй танил хоолой хойноос минь дуулдахад золтой л үсэрч очоод ам руу нь үзэгний саваа чихчихсэнгүй. Хойд талын суудалд минь өмнө нь хэн ч суудаггүй байсан болохоор Жуниныг ширтэхэд их л амар байдаг байсан юмсан. Гэтэл энэ яршигтай амьтан шилжиж ирээд ард суудаг болсноос хойш намайг амар тайван суулгахаа ч байлаа.

Би хойш эргэн Сэүн рүү муухай хараад "Чи Жунины нэрийг яаж мэддэг юм?" гэж асуухад Сэүн хойш сандлаа налаад "Бид хоёр найзууд юм чинь танилгүй яадаг юм." гэхэд нь би энэ удаад жинхнээсээ ам руу нь үзэгний саваа чихэхийг хүслээ.

"Хн! Их мөрөөдөж байх шив дээ. Манай Жунин юу гэж чам шиг хүнтэй найз байдаг юм?" гэхэд Сэүн налж байсан сандлаасаа урагшлан нүдээ томруулсаар "Хүүе, над шиг хүн гэдэг нь юу гэж байгаа юм?" гэснээ гэнэт инээснээ "Аан, над шиг царайлаг, сайхан залуутай гэх гэсэн юм уу?" гэчихээд амаа даран инээнэ.

Энэ залуу лав яавч хэвийн биш ээ.

"Ямартай ч би чамайг Жунинтай найзууд гэдэгт чинь итгэхгүй байна. Чамайг орж ирснээс чинь хойш Жунин чамтай мэнд мэдээгүй, бас ганц ч хараагүй байхад яаж чамтай найз байх юм?"

"Чи ч Жунинд сайн охин гэхэд түүний талаар их бага мэдлэгтэй бололтой. Цаадах чинь хичээлийн цагаар өөр юунд ч сатааралгүй зөвхөн хичээлээ л хийдэг гэдгийг мэдэхгүй юу? Хоолны цагаар Жунинтай ямар дотно найзууд болохоо харуулаад өгөх болохоор хүлээж бай, за юу?"

Цайны цаг

"Хөөе, энэ янзаараа чи Жунин Сэүн хоёрыг алах нь байна." хэмээн Миён хажуунаас минь нудран хэллээ. Гэсэн ч би түүнийг үл тоон үргэлжлүүлэн хамтдаа ярилцан инээлдэн суух Сэүн Жунин хоёр луу муухай харан суусаар л байлаа.

"Яахаараа миний хөөрхөн Жунин энэ хачин харь гаргийн сүүний хулгайчтай найзууд байдаг байна аа? Юу? Бүр бага сургуулиасаа хойш найзалж байгаа сайн найзууд гэв үү? Ким Жунин солиорчихсон юм уу?" хэмээн Миёнтой ч юмуу эсвэл өөртэйгээ ч юм уу ярьсаар суулаа.

"Магадгүй Сэүн чиний бодож байгаа шиг муу хүүхэд биш ч юм билүү? Тэглээ ч чи түүнтэй олигтой ярилцаж ч үзээгүй шүү дээ. Хэрвээ дотносоод, найзлаад эхэлвэл тийм ч муу биш байх ч юм билүү?"

I've loved you since we were eighteen. | kjiWhere stories live. Discover now