Намайг Жон Хан Ил гэдэг. Би та нарт нэг түүх ярьж өгье энэ түүхийг надад манай ойролцоо амьдардаг ах ярьж өгсөн юм. Тэр үүнийг ярьж эхлэхдээ яг л өөрийн нүдээр харсан мэт, өөрийн биеэр амссан мэт ярьж байж билээ. Түүний ярьсан энэ түүх яг л нэг домог аятай сонсголонтой санагдана. Тэр ярьж эхлэхдээ-манай эриний өмнөх хэдэн он билээ дээ. Он тоолол дөнгөж ч эхлэж байлуу даа ертөнцөд хаант засаглал үүсээд нилээд хэдэн арваныг үдээд байлаа. Бас миний амьдардаг энэ улсад аль хэдийн дахин нэг хааны нүүрийг үзээд байгаа билээ. Энэ жил бол Уго хааны 3 дахь он тэр бол ард иргэддээ элбрэлтэй агуу хаан билээ. Гэвч энэ бол түүний өнгөн хэсэг харин түүний жинхэнэ төрхийг зөвхөн ордонд байх ноёд түшмэд бас зөвхөн хаантай ойр шадарлах тайган шивэгчид л мэднэ. Тэр бол галзуу хаан энэ бол түүний хоч тэр авна гэсэн бол авдаг. Тэр бол энэ улсын ард иргэдэд өгсөн бурханы бэлэг мэт боловч түүнд гэм үйлдсэн нэгэнд бол эрлэгийн элчтэй адил. Түүний дайнд байгуулсан гавьяаг дурьдад ч хэрэггүй биз ээ. Энэ улсад үгээгүй ядуу айл гэж байдаггүй.Харин хааны маань ганц сул тал нь уураа барих чадвар, хэтэрхий бардам зан байсан юм. Тэр хэлсэн л бол хийдэг авна л гэсэн бол толгой авдаг. Ард иргэд элбрэлт хаан гэх боловч басхүү нөгөө талаар харгис хэрцгий гэнэ. Хаан аль хэдийн гэрлэх насанд хүрсэн ч түүнд нэг ч хатан нэг ч татвар байдаггүй бүх ноёд л түүнд үзэсгэлэнт охиноо өргөн барьж хаантай ургалаж өөрсдийн хар толгойг баттай хамгаалах ар талтай болохыг хичээнэ хаан харин тэдний санааг үргэлж мэддэг байсан. Учир үл зөвшөөрнө бас хэт шунасан ноёны охиныг өөрт бус харц ардад гэргий болгон өгдөг байв. Ноёдын зарим нэг хэсэг нь хаан эзэныг суудлаас нь буулгах арга сэднэ гэвч тэдний арга үл бүтдэг байлаа. Тэр нэгэн жилийн намар хааны ордонд төр эргүүлэх бослого гарсан юм. Хаан үүнийг анхнаасаа мэдэж байсан ч арга хэмжээ авалгүй өөрийн зугаа болгон шатарын хүү адил л тоглосон. Тэр босогчдоос нэгийг ч амьд үлдээгээгүй бөгөөд тэдний гэр бүлийг ч бас хүүхэд нохой гэж ялгалгүй хүйс тэмтэрсэн. Энэ удаагын хэргээр хаан ийм санаа агуулсан хүмүүсийн хандыг хагдарсан бөгөөд хамгийн аймшигтай нь тэр намрын их ан авд зориулж тэдний цогцсоор зэрлэг араатан хооллож зэрлэг чоно, бар , баавгай гэх мэт махчин амьтадыг өөрийн ордонд аваачин тэжээх болсон. Тэр үүгээрээ өөрийгөө хамгийн хүчирхэг хаан гэдгийг хүн бүрт батлан харуулж байгаа хэрэг. Хамгийн хүчирхэг амьтад ч түүний өлмий доор сөхөрч байгааг харуулах гэсэн бизээ. Үүний дараа хаан дахин нэг ан ав зохиосон. Гэвч ан авын үеэр хаан алга болж бүгдийг сандаргаад авсан юм.Гэхдээ бид түүнийг олсоны дараа тэр өөрийн хамгийн итгэлт хүн ч гэждээ ордонд байх өөрийн найзаа дуудаж уулзаж билээ .
хаан-Жүүнаа би чамд үргэлж хэлдэг. Хаан миний ордонд энэ хорвоогын хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн хүчирхэг гэсэн бүх амьтад байх ёстой. Гэтэл би өнөөдөр үнхээр хачирхалтай амьтан олж харлаа. "бодлогширох"
-Хаантан тэр тэгээд ямар гээч амьтан болоод таны сонирхолыг хөдөлгөөв.
хаан-тэр бол мэдэхгүйээ би анх түүнийг ойд хархад тэр үнэг байсан дараа нь харвах гэж нууцаар дагаж байтал өмнө үзэж харж байгаагүй амьтан болчихсон. Би яаг сайн мэдэхгүй байна. Их хачин амьтан би түүнийг өөрийн болгомоор байна
-Хаантан та сүүлд болсон явдлуудаас болж их ядарсан би танд оточ залья
хаан-чи намайг галзуурч гэх гээд байна уу?
-хаантан би тэгэж хэлэх гэсэн юм бишээ. Би зүгээр л таныг их ядарч л гэх гэсэн юм.
Хаан- Миний бие эв эрүүл сав саруул байна. Би мэдэж байна. Зарлиг буулга цэргүүдэд тушаа ууланд хаа сайгүй занга тавь би тэр амьтаныг авлах болно. Бас зөвхөн амьдаар нь
-мэдлээ хаантан
Бид ингээд бүтэн долоо хоног тэр уулыг самнаж занга тавьсан. Цэргүүд ядарч бидний хоол хүнс ч дуусах дөхөж байлаа. Хаан ч өөрийнхөө буруу харсан гэдэгт итгэж эхлэсэн юм. Бидний найм дахь өдрийн орой нар жаргахын алдад хаан түүний торгон цэргийн ахлагч Ким Намжүүн нар буцах замдаа тавьсан урхинуудаа хураан явж байтал хааны хамгийн сүүлд тавьсан урхины хонх жингэнэх нь тэр хаан Намжүүныг дагуулан мориныхоо шандасны хэрээр хурдан давхих нь тэр хаан замдаа өөрийнх нь харсан амьтан л гэж бодон нүүрэндээ бяцхан мушилзалт тодруулан очлоо. Харин тэднийг очход хааны төсөөлсөн амьтан бус жирийн нэгэн охин байв. Хааны инээмсэглэл тэр даруй алга болж харин мөнөөх хүн торон дотор тонгочин гарахыг хичээнэ. Юнги"хаан" Намжүүнрүү дохьлоо. Энд ирэх гэсээр баитал аль хэдийн нар жаргаж сар гийсэн байлаа. Юнги ч нөгөө харц ардын царайг сайн харж чадахгүй байсан ч сая нэг юм цэргүүд хойноос гүйцэн ирж бамбарын гэрэлд сөхрөн суух охин харагдана. Юнги охиноос ийн асуув. -Чи хаанаас гараад ирэв. Энэ хавьд тосгон байхгүй дээ"охин дугарсангүй.
Юнги-би чамаас юм асуугаад байгаа бишүү!"охин бас л үл дугарна. Харин хажуунаас Намжүүн илдээ сугалж охины хоолойд тулган хариул хэмээн зандарлаа. Охин чичэрсэн хоолойгоор-өршөө эрхэм дээдсээ би ууланд эмийн ургамал түүх гэж ирээд төөрчихсөн юмаа. Тэгээд занганд орж таньтай таарсан хэрэг.
Юнги-эмийн ургамлаа ийм орой юу? тэгвэл үүргэвч богц чинь хаана байна."хэмээн сэжиглэнгүй асуув.
-Би төөрөөд айгаад зугтаж байгаад хаа нэг газар гээчихсэн юмаа. Эрхэм дээдсээ"Сандарсан хэвээр хариуллаа. Юнги түүнийг ажиглан харвал ихэд айж байгаа харагдана.Юнги түүнд дөхөн очиж толгой дээш өргөвөл урьд хожид харж байгаагүй үзэсгэлэнг олж харах нь тэр ганцхан Юнги ч биш тэнд байсан цэргүүд ч мөн адил.
YOU ARE READING
Галзуу Хааны Гунигт Хайр
AventuraЗа сайн байцгаана уу шинэхэн өгүүллэгээрээ дахин уулзаж байна. Та нарт таалагдана гэж найдья. Бас нададаа урам хайрлахаа мартваа😁😁😁