R

297 51 18
                                    

Өнөөдөр ахлах сургуулийн анхны өдөр тул догдолсондоо маш эрт сэрчихэв.

Өрөөнөөсөө гартал ээж аль хэдийн сэрчихсэн өглөөний хоол хийгээд зогсож байлаа.

- Өглөөний мэнд ээжээ!

Ээж бууцай хэрчингээ над руу хараад зөөлөн инээмсэглээд

- Ямар эрт сэрсэн юм бэ.

Би ч хариу хэлэлгүй мөрөө хавчаад зогсож байтал Мисү өрөөнөөсөө үс нь арзайчихсан амьтан гарч ирлээ.
Тэгээд нүдээ аньсан чигтээ алхсаар гал тогооны ширээнд суув.

- Чи ийм эрт сэрж бас яах гэж байгаа юм?

Намайг ийнхүү асуутал тэрээр нэг нүдээ нээн ярвайн харснаа буцаад нүдээ анин амандаа ийнхүү бувтнах нь тэр.

"Яасан эрт боссон юм гэнэ шүү. Өөрийгөө ганцаараа хичээлд явдаг гэж боддог юм байхдаа"

Түүний ийнхүү бувтнаж байгааг сонсчихоод үг хэлэх гэтэл ээж толгой сэгрээд хэрэггүй гэлээ.

- Мисү өглөөгүүр ууртай байдгийг чи мэднэ шүү дээ. Эгч нь байж түүнтэй битгий хэрэлдээ.

- За за

Би ч дурамжхан хэлчихээд угаалгын өрөө орон өөрийгөө бэлдэв. Мөн өрөөндөө ороод аль сарын өмнө авч бэлдсэн цоо шинэхэн ахлах сургуулийн дүрэмт хувцсаа хайрлан байж өмслөө. Эцэст нь энгэрийн тэмдэгээ зүүчихээд толинд өөрийгөө хараад баясан инээсэн юм.

Намайг өрөөнөөс гартал аав ажилдаа явахад бэлэн болчихсон хоолны ширээнд утсаа харан сууж байлаа.

Өглөөний хоол ч бэлэн болж аав утсаа хойш тавин Мисү бид хоёр луу хараад инээв.

- Мисү-ийн дунд сургуулийн сүүлийн жил, Минсо-ийн ахлах сургуулийн анхны жил хоёр охиндоо амжилт хүсье.

Мисү чимээгүйхэн толгой дохиод гартаа барьсан ном руугаа ширтэх бол би аав руу зальтай инээмсэглэн

- Ааваа хий хоосон амжилт хүсээд яах вэ. Мөнгө өгөх хэрэгтэй шүү дээ.

Би хоёр гараа тосон аав руу сунгатал аав чанга инээх бол ээж хоол идэж байсан халбагаараа толгой руу цохиод авах нь тэр.

Үүнтэй ч зэрэгцээд миний гар дээр аав мөнгө тавилаа.

Тэгээд аав Мисү рүү хараад мөнгө авахгүй юм уу гэтэл

- Би мөнгөөр яадаг юм, эгч бүр мөнгө хүүлэгч шиг л байх юмаа. Ёстой нээрээ ямар яршигтай юм бэ тайван хоолоо идмээр байхад

Гэсээр бухимдаж байв. Угаасаа өглөө сэрсэн цагаасаа авхуулаад өдрийн хоол хүртэл Мисү-ийн ааш хэнийг ч хамаагүй боймилж алахад бэлэн байдгийг манай гэрийнхэн мэддэг учир нэг их тоолгүй инээсэн болоод өнгөрөв.

Би хичээлдээ явахаар ширээнээс босохдоо Мисү-ийн толгойг доош хүчтэйхээ түлхчихээд хурдхан шиг цүнхээ шүүрэн гутлаа угласан болоод гэрээсээ гарлаа.

- Баяртай ааваа, ээжээ бас миний ааштай дүү минь! Орой уулзъя.

Ард дүүгийн минь чангаар орилох нь сонсогдоход миний ам задрах шахам инээмсэглэсээр цахилгаан шатанд суув.

Цахилгаан шатнаас буухтай зэрэгцэн утас дуугаран халаасаа ухан аваад харах гэтэл гэнэт хацраас минь хоёр гар барин дээш харууллаа.

- Хайраа утсаа яасан удаан авдаг юм.

- Хайраа яг авах гэж байлаа

Би найз залуудаа зөрүүлэн эрхлээд хошуугаа унжуулав. Тэрээр хуучин дунд ангид цуг сурдаг байсан бөгөөд дунд ангийн сүүлийн шалгалтын дараа надаас үерхэхийг гуйсан юм.

Бид хоёрыг ингээд зогсож байтал ардаас нэг хүн унатал минь түлхээд хажуугаар гаран явлаа.

Мисү хөлөө чанга дэвсэлсээр над руу харан "хохино" гэсэн харц чулуудчихаад цааш яваад өгөв.

"Энэ муу чинь ..." намайг араас нь гүйх гэтэл найз залуу маань татаж зогсоогоод

- Хайраа явцгаая, хичээлээсээ хоцорлоо хэмээн сануулав.

Бид хоёр баяртай нь аргагүй хөтлөлцөөд алхаж байтал ардаас танил хоолой байдаг чангаараа "Эгчээ!" хэмээн орилох нь тэр.

Бас энэ л дутаж гэнэ дээ ...

Би хэн гэдгийг нь хоолойгоор нь таньсан ч гэсэн биш байгаасай гэж найдан эргэж харвал тэрээр яг л уйлах гэж байгаа юм шиг харцтай яг дүрээрээ зогсож байлаа.

Найз залуу маань ч гайхсаар түүн рүү ширтэн зогсоно.

- Бас яавдаа Хуан Рэнжүн?

Тэрээр над руу уруулаа унжуулан муухай харсаар зогсоно.

Тэгтэл найз залуу хажуунаас

- Хөөе хүүхдээ наад ... наад хамарнаас чинь нус гоожоод байх шиг байна ..

Рэнжүн нусаа татсанаа тоосон ч шинжгүй "ханиад хүрчихсэн" юм гэв.

Little childWhere stories live. Discover now