E

203 53 9
                                    

Рэнжүн гомдолтой хоолойгоор над руу ширтсээр

- Эгчээ, намайг сургуульд хүргэж өгөхөө мартчихсан юм уу?

Би түүний асуусан асуултад итгэж ядсаар түүн рүү харлаа.

- Чи чинь хэдэн настай болчихоод надаар сургуульдаа хүргүүлэх гээд байгаа юм. Чи бол дунд сургуулийн 3-р ангийн сурагч!

Би багтарсандаа яг үхэх шахаж байв. Мөн энэхэн хооронд Мисү-ийн уурлахаараа мөн адил ийм боож үхмээр байдаг байхдаа гэж бодоод ч амжлаа.

Найз залуу маань над руу ойртсоор аяархан шивнэн "чи эрэгтэй дүүтэй байсан юм уу" хэмээн асуув.

- Үгүй ээ манай хөрш айлын хүүхэд байгаа юм. Дараа дэлгэрэнгүй тайлбарлая.

- Би чамайг хүргэж өгч чадахгүй, танай сургууль чинь манайхаас шал эсрэг зүгт. Би хичээлээсээ хоцрох гээд байгаа болохоор би явлаа.

Би эргэж хараад явах гэтэл Рэнжүн улам чанга "Эгчээ" гэсээр орилох нь тэр. Тэгтэл гудамжаар өнгөрч яваа хүмүүс зогтусан бид нар луу ширтэнэ.

- Та намайг хүргэж өгөхгүй бол би эндээс хөдлөхгүй шүү.

Рэнжүн гараа элгэндээ тэвэрсээр над руу улам л муухай ширтэж байв.

"Бурхан минь энэ хүүхэд чинь наршчихаагүй байгаа. Бас ямар тахил нь буруу өргөгдчихсөн юм"

Би амандаа үглэсээр түүний тоолгүй найз залуугийнхаа гараас хөтлөн эргэж хараад явах гэтэл тэрээр яг л солиотой хүн шиг орилон, газар тэрийгээд хэвтчих нь тэр.

Найз залуу минь санаа зовсон хоолойгоор надад хандан "Минсо чи дүүгээ сургуульд нь хүргэж өгчихөөд ир, би түрүүлж очоод чамайг аргалж байя" гэснээ миний үгийг сонсолгүй шууд л цаашаа гүйгээд явчихлаа.

Би хөлөө чанга дэвсэлсээр Рэнжүний дэргэд очиж зогсоод түүний гараас хурдхан угзран татаж босгов.

Тэгээд урд нь гаран түүний сургуулийн зүг хурдан алхлаа.

- Чи албаар ингээд байна уу, надаар хүргүүлнэ гэнэ шүү. Намайг зовоох чамд тийм сайхан байна уу?

Би түүний хариу хэлэхийг сонсолгүйгээр тасралтгүй амандаа үглэн бухимдлаа илэрхийлж байв. Тэгтэл Рэнжүн миний бугуйнаас атгаад авах нь тэр.

Гайхширсаар түүн рүү хартал тэр нусаа шурт хийтэл татчихаад "таниас зуурахгүй бол төөрөх гээд байна" гэлээ.

Би ч нүдээ эргэлдүүлсээр түүний гараас зууран сургуулийнх нь дэргэд байдаг гэрлэн дохион дээр ирэн зогсов.

- Үүнээс цааш ганцаараа сургуульдаа явчихаарай. Битгий л зам гаргаж өг гэж хэлээрэй дээ бурхан минь.

Намайг эргэж хараад явах гэтэл Рэнжүн намайг дуудаад ийнхүү хэлэв.

- Минсо эгчээ, та бүр хэт удаан амраад намайг халамжлах үүргээ бүр умартчихжээ. Одоо ч таныг тэгж давраахгүй шүү.

Тэрээр гэрлэн дохио асахад сургууль руугаа хурдтай гүйн явах бол миний доод зовхи татсаар түүний ардаас амаа ангайлган гайхан харан зогсов.

"Чамайг халамжлах үүрэг ээ? .. солиорч байх шив."

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 05, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Little childWhere stories live. Discover now