1-р Бүлэг
Шөнийн 3 цагт би гэнэт яагаад ч юм бүү мэд, зүүднээсээ сэрчихэв. Буцаад унтахаар хэсэг нүдээ аниад хэвтсэн ч нойр хулжаад нэг л болж өгөхгүй байсан тул, босоод ганц аяга хүйтэн ус уунгаа тамхилахаар шийдлээ. Ус буцалгагчинд үлдсэн байсан хүйтэн уснаас аяганд хийж уучихаад, хайрцаг улаан Марлбороноосоо ганцыг аваад тагтан дээрээ гарлаа. Шөнийн 03:00 цаг болж байгаа тул гадаа гудамжинд нэг ч хүн үгүй. Тэнгэр өөд харвал саран авхай маш тодоор гэрэлтэн, яг л хүүхдээ унтаж буйг нь энхрийлэн харах эх хүн мэт, дэлхийг ажиглаж байгаа юм шиг харагдана. Ойрын хэд хоног дандаа бороо ороод тэнгэр үргэлж бүрхэг байсан тул, цэлмэг тэнгэртэй энэ шөнө сар урьд урьдынхаасаа илүү тод мэт цав цагаан харагдах ажээ. Утасныхаа он сарыг харвал, 6 сарын 11-ны үүрийн 03:00 цаг болж байлаа. Асаагуураараа тамхиа асаахынхаа өмнө, гэнэт би "Өө нээрээ өнөөдөр чинь тусгай асаагуураараа асаах өдөр шдээ" гэдгээ санан, гэртээ ороод "BiC" брендийн хар өнгөтэй асаагуураа хайж олоод тагтан дээрээ буцаж гарч ирч тусгай асаагуураараа тамхиа асаав. Уушигныхаа гүн рүү хэд сайхан утаа уушиглаж гаргасныхаа дараа тэнгэр өөд ширтлээ. Саран авхай дэлхийг бүүвэйлэн тодоор гэрэлтэх нь туйлын үзэсгэлэнтэй харагдана.Гэнэт толгойд минь тэртээх 10-аад жилийн өмнөх дурсамж орж ирэв. 25 настай л байсан үе. Тэр үед нас ч залуу, сайхан байж дээ. Ид залуу насныхаа ганц бие амьдралын эрх чөлөөг утгаар нь эдлэн, хүссэн үедээ шөнийн клуб орж, архи пиво ууж, хүссэн хүүхнээ найран гэртээ авч ирж энгэр зөрүүлдэг, их л омголон явсан цаг байсан сан. Царайлаг, өндөр нуруутай байсан болохоор минь л энгэр зөрүүлэх хүүхэн тийм амархан олддог байсан биз ээ. Яг л Английн зохиолч асан Чарльз Буковскийн романуудын гол дүр Хэнри Чинаски шиг хүүхэн шуухнаар дутахгүй амьдарч явсан гэвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй болов уу. Ширээнд ганц нэгээрээ сууж байгаа хүүхэн байвал очоод яриа өдөж, уух юмаар дайлна. Ихэнх нь татгалзахгүйгээр хүлээн зөвшөөрнө, гэвч зарим нь татгалзах үе ч таарна. Шөнийн клубт найрсан хүүхнээ надтай хамт явахыг хүсэж байгаа эсэхийг нь асууж, хэрвээ зөвшөөрвөл клубээс гараад такси барьж гэрлүүгээ авч явна даа. Хэрвээ зөвшөөрөхгүй байвал, харин ч эсрэгээрээ би тэднийг гэрт нь хүргэж өгөөд, тэр шөнөдөө унтах хүүхэн олж чадаагүйдээ гутарсан азгүй амьтан таксины мөнгөө хэмнээд гудамж метрлэж алхан, гэр өөдөө ганцаараа гэлдэрдэг байлаа. Хүүхэмсэг ч гэлээ, бас ч гэж соёлтой хүүхэмсэг залуу явсан юм шүү.Тэр үед би нэг өрөө байранд ганцаараа амьдардаг байсан юм(одоо ч хэвээрээ). Баарнаас чихдэж гэртээ авчирсан хүүхнээ шууд ор луугаа аваачин, нэг нэгээр нь хувцсыг нь тайлж эхлэнэ. Эхлээд цамцыг нь, дараа нь фудволкыг нь, дараа нь хөхөвчийг нь тайлна. Утга учиргүй шууд хурьцаад унана гэдэг утгагүй, эхлээд ядаж тэр эмэгтэйгээ илж ноолон, сэрлийг нь өдөөж, хурьцахгүй байж чадахааргүй болтол нь тэчъяадуулах хэрэгтэй. Ямар нэгэн эмэгтэйтэй хурьцахдаа би үргэлж "Оршил" хэсэгт нь их анхаардаг байлаа. Хувцсыг нь тайлах явцдаа уруул, хүзүүг нь үнсэн илж таалах бол, харин хөхөвчийг нь тайлсныхаа дараа хөхний товчийг нь үнсэж бас зөөлнөөр хөхөн, байж ядуулна. Оршил хэсгийг нь тавьж романтик орчин бүрдүүлснийхээ дараа өмд, тэгээд дотоожийг нь яаралгүйгээр алгуурхан тайлаад, тэгээд л үндсэн ажилдаа орно доо.Дүрэлзэх гал мэт гал халуунаар хурьцаж дууссаныхаа дараа, орондоо хэвтсэн чигтээ тамхи асааж татна. Ингэхдээ бас хажуудах эмэгтэйдээ тамхи санал болгоно, зарим нь цуг татна, зарим нь татахгүй. Загас наадуулах хэдий сайхан ч гэлээ, үүлэн борооны ажлын дараах уртаас урт харилцан яриа л миний хувьд хамгийн дуртай хэсэг нь байж билээ. Хажууд минь хэвтэх эмэгтэй хэтэрхий их уусан байвал, хурьцсаныхаа дараа шууд л тасраад өгнө. Хэрэв эрүүл саруул ухаантайгаа байвал, сонирхолтой сэдвээр жаахан ярилцаж байгаад унтана, ингэхдээ үргэлж би л сонирхолтой асуултуудаар булна. Одоо бодоод байхад, тэр үед надад найз нөхөд, хайртай хүн гэж байгаагүй тул, магадгүй би сониролхтой асуултуудаар бие биенээ булж, намайг огтхон ч уйдаахгүйгээр маш урт харилцан яриа дэлгэж чаддаг тийм л нэгнийг хайж явсан юм болов уу гэж бодогддог. Шөнийн клубээс чихдэж ирсэн охин бүр минь хурьцсаныхаа дараа миний сэтгэлийг ханатал нээх ярилцаж ч чадалгүй шууд нам унтаад өгдөг тул үргэлж миний урам хугардаг байлаа. Унтаад өгөх тоолонд нь миний хайсаар ирсэн тэр нэгэн soulmate биш юм байна гэж бодох бүрт уртаар санаа алдан, улам ихээр сэтгэлээр унана. Цуг хоносон бүсгүйгээ маргааш нь гэрээсээ гаргаж үдэж өгөөд, тэгээд дахиж хэзээ ч холбоо барьдаггүй байлаа. Долоо хоногт 1–2 удаа ийнхүү энгэр зөрүүлж, бас ярилцах бүсгүй хайсаар бүтэн жил орчим болсны эцэст нэгэн орой тэр охин амьдралд минь гэнэт гарч ирсэн юм.
YOU ARE READING
Саранд дурласан охин (өгүүллэг)
Historia CortaThis is not a complete story. Some details are missing, but I wanted to publish it anyway. Enjoy.