Би та нартаа "Удахгүй эргэж ирнэ, дахиад жаахан хүлээгэйрэй" гэж хэлэн та нартайгаа уулзах өдрийг хойшлуулсаар байтал нэг л мэдэхэд 2 жил 7 сар болсон байна. Багагүй хугацаанд wattpad-аас завсарласан байна шүү. Үнэнийг хэлэхэд энэ хугацаанд би хэзээ ч намайг хайрладаг, зохиолыг минь шимтэн уншдаг Mila нараа мартаагүй ээ❣️ Байнга л бодож явдаг байсан юм шүү. Магадгүй дахин зохиолч Jamila-гийн дүрээр эргэн ирэхэд Mila нарынхаа төсөөлөл, хүлээлтэд нь би нийцэхгүй бол яах вэ? гэх айдас ч их байлаа. Гэхдээ энэ Jamila гэдэг бол миний хувь хүний нэг өөр дүр гэж би боддог юм. Хэнд ч хэлдэггүй, үргэлж дотроо бодож явдаг зүйл, нийгмийн асуудлыг хөндөж зохиол болгохдоо би дуртай байдаг болохоор үүнийг хэзээ ч орхиж чадахгүй байх. Тиймээс арай өөр өнгө төрхтэй, өмнө нь байснаасаа сайжирсан Jamila-гийн хувилбараар дахин уулзах өдөр хүртэл намайгаа марталгүй, хайрлаж, хүлээсээр байгаарай хамгаас хайрт Mila нар минь❤️❤️❤️ >333