Өгүүллэг дээрх хардалт хүмүүст гоё санагддаг байх, өөрийнх мэт өмчлөөл, бусдаас харамлаад л... Гэхдээ амьдрал өөр, хардалт яаж бусдыг зовоодог болохыг зарим бичээч нар мэддэггүй байх л даа. Гэхдээ хэт их амьдралаас хол зүйлийг төсөөлөлд нь буулгачих юм бол уншигч нар амьдралтай нүүр тулаад шоконд орох болно. Дуртай хамтлаг дуучидтай уулзуулж өгдөг нь бичээч нарын үүрэг байх л даа. Гэхдээ хэт их яргалал, цус нөж, +18 харилцаа бусдад нөлөөлөх асуудалтайг ойлгож аваасай гэж хүсэж байна. Жоохон хэмжээ хязгаартай байгаарай, та бүхний уншигч хүүхдүүд байдаг юм шүү.