Wattpad-н ертөнцөд чимээгүй орж ирсэн шигээ чимээгүй гарч явмаар байсан ч ...
Creep-г хүлээж байсан уншигчдаасаа уучлалт гуйж байна. Эхлүүлсэн л бол дуусгана гээд өөртөө итгэлтэй бардам амьтан байснаа санаад инээд хүрж байна. Бүх зүйлс тогтворгүй, сэтгэл санаа минь ч хог дээр хаягдчихсан үедээ өөртөө бяцхан гэрэл гэгээ, урам зориг, тайтгарлын үзүүрийг олж авах гэсэндээ бичиж дуусаагүй бичвэрээ нийтлэхдээ хэт их хүлээлт, найдвар тавьчихсан юм. Эргээд тэр бодол минь намайг улам газарт шигдээж өөртөө урам хугарч, өөрийгөө улам голоход хүргэлээ.
Маш их сэтгэл хөдлөлтэй, шалдаа буучихсан үедээ үүнийг бичиж байгаа болохоор дараа нь ичих эсэх минь ч надад бодогдохгүй байна.
Таг гацалтанд орсон, тархи минь түгжигдчихсэн. Амьдралаас сайн сайхан зүйлс харж, мэдрээгүй удаж байна. Хүн өөрөө догдлол, урам зоригоор тэжээгддэг гэдгийг маш сайн ойлгож авлаа. Та нарт гомдоллож байгаа хэрэг биш дутуу дулимаг, хангалтгүй өөртөө гомдсон хэрэг.
8 бичвэрийн ард гарчээ. Бичвэрүүдийнхээ ганц хэсэг, нэг мөр, ширхэг үгэндээ хүртэл сэтгэлээ шингээдэг байсан юм шүү. Энэ хүртэл намайг хүндэлж хайраа илгээж байсан та нартаа маш их баярлалаа.
Хэзээ нэгэн цагт хэзээ ч биш Sei-гээс нь.