13-р хэсэг: Шархалсан зүрх💔💘💀

88 15 0
                                    

Удалгүй хэн нэгэн мөрийг минь тогших шиг болоход би гайхан арагш харах гэтэл ардаас минь тэр хүн тэвэрчихэв. Царайг нь харж чадаагүй болохоор тэр хүн гэхээс өөр аргагүй шүү дээ. Удалгүй тэр эрүүгээ миний мөрөн дээр минь тавиад гүнзгий амьсгаа авах нь чихэнд минь ойрхон сонсогдоно.

Би тэвэрсэн гарыг нь тавиулах гэж оролдон: Хэн бэ? хэмээн асуулаа.

Тэр: Чшш юу ч битгий дуугар.

Би дуу хоолойг нь сонсон Сэүн биш гэдгийг мэдсэн юм. Тэгээд шууд түүний тэврээс салан эргэж харлаа. Энэ...энэ Жэхван байна. Гэхдээ яагаад тэр... Намайг түүн рүү том нүдлэн харахад тэр нүд рүү минь ширтэж байсан юм.

Би: Юу болоод байгаа юм?

Жэхван: Би...би. *доошоо харах*

Би: Яагаад намайг тэвэрсэн юм?

Жэхван: Би чамд сайн бололтой. *над руу харах*

Би: Ю-юу! О.О

Жэхван: Чамайг тэрэнтэй цуг байгаад байхаар өөрийн эрхгүй дотор давчдаад байна.

Би: Гэхдээ...

Жэхван: Намайг өөр анги байж яагаад энд ирсэнийг мэдэх үү? Чамд сайн болохоор тэгсэн юм.

Би хэлэх үггүй болж юу хэлэхээ мэдэхгүй дэмий л том нүдлэн байгаа газартаа таг гацсан мэт хөшлөө.

Удалгүй тэр намайг чангаас чанга тэвэрч авав. Би түүнийг түлхэн өөрөөсөө холдуулах гэж оролдсон ч хүч хүрч дийлсэнгүй. Удалгүй гар минь сулран түүнд тэврүүлсээр зогсов.

*Зохиолын талаас*

Тэднийг явж байхдаа санаандгүй харсан Имби утсаа гаргаж ирэн тэдний зургыг авав.

Имби: Сэүнийг булаачихаад өөр эртэй заваарч явдаг юм биздээ. Муу завхай хүүхэн.😈 хэмээн цааш явлаа.

Харин Сэүн Эли рүү очих гэж байсан боловч түүний араас Жэхван тэврээд авахыг харан доороо хөдөлгөөнгүй зогслоо. Тэр гараа маш чангаас чанга зангидах ба тэврэлдэж буй 2-ыг харан дотрыг нь хэмжээлшгүй их бухимдал эзлэн авав.

*Миний талаас*

Удалгүй Жэхван надаас салан гэм хийсэн хүүхэд шиг цааш явлаа. Би сая юу сонсоод, юу харчихав аа? Жэхван надад сайн гэсэн үү? Гэхдээ би Сэүнд сайн. Уучлаарай чамайг хайрлаж чадахгүй нь Жэхван. Би дотроо юм бодсоор доош харан явж байтал нэг хүнийг санаандгүй мөргөв. Дээш хартал Сэүн над руу тийм гэхийн аргагүй ширтэж байв. Би саяны болсон зүйлийг бодон буцан гэм хийсэн хүүхэд шиг доош харан түүний хажуугаар зөрөх гэтэл тэр гараас минь атган өөр лүүгээ харуулав.

[Дууссан] ✨Үзэсгэлэнт одод🌟    ~S1~Where stories live. Discover now