10-р хэсэг: Имби

93 13 0
                                    

*Өглөөний 7 цаг*

Өглөөний нарнаар нүдээ нухалсаар өндийлөө. Нэг сайхан суниачихаад босон цонхоор юм ширтэн зогсоно. Үзэсгэлэнтэй байгаль, шувуудийн жиргээг сонсоод хэн ч тайвшрах тэр мэдрэмжийг авах биз ээ. Гэнэт ардаас: Яасан эрт сэрж байх юм?

Би гайхан арагш эргээд хартал Сэүн босоод суучихсан наашаагаа нойрмог нүдээрээ ширтэж байлаа.

Би: *Хөөх ямар өхөөрдөм юм бэ.😮* Хэр удаан намайг ширтсэн юм.

Сэүн: Чамайг сэрсэнээс хойш.☺

Би: За за тэгвэл би гарлаа шүү хэмээн ороо хураан өрөөнөөс гарлаа. Урд шөнө би чинь шууд хувцастайгаа унтчихсан учраас хувцас өмсөх шаардлагагүй л дээ.

За юу ч гэсэн хоноглох байраа танилцуулсан нь дээр байх. Энэ байшин 2 давхартай бөгөөд дээд давхарт нь хүүхдүүд хуваарилсан өрөөнүүддээ байгаа. Харин доод давхарт яг дээд давхарын унтлагын өрөөнүүдтэй ижил хэмжээний нойлын өрөөнүүд байлаа. Мэдээж нэг өрөөнд орсон хүүхдүүд нэг ариун цэврийн өрөөнд орно гэсэн. Өчигдөр Сүжи багш замдаа ярьсан учраас л би мэдэж байгаа минь энэ. Ариун цэврийн өрөө ороод үс гэзгээ янзлан шүд нүүр гараа угаачихаад өрөөндөө орлоо. Хувцсаа солихоор цамцныхаа товчийг тайлж байтал хажууд хүн байгааг саналаа.

Би: Хөөе хүн ингээд ширтээд байхаар чинь яаж хувцсаа солих юм бэ хэмээн Сэүн рүү харсаар хэлэхэд тэрээр: Тэгвэл би нүдээ дарж байя. *нүдээ дарах*

Би: Мөн сайхан арга байна тийм үү? Өрөөнөөс түр гарч байхгүй юу?

Сэүн: За за ойлголоо хатагтай хэмээн урвайсаар гарлаа.

Би нүдээ эргэлдүүлсээр хувцсаа солин гадагш гарахаар зэхэж байтал ардаас: Хөөе Эли гэж дуудах нь тэр. Эргээд харвал Даён өөдөөс инээмсэглэн зогсох аж.

Би: Чи сэрчихсэн байсан юм уу?😮

Даён нааш ирэн: Тиймээ.☺ Бусад маань унтаж байгаа.

Би: За за тэгвэл хоёулаа гадаа жоохон салхилчихаад ирэх үү?☺

Даён: Тэгье.😊

Бид 2 байшингаас гаран ойр хавийн моддоор зугаална.

Даён: Ингэхэд чи Сэүнтэй үеэрхдэг юм уу?😮

Би: Яаж байна?

Даён: Нээрээнгээсээ юм уу? О.О

Би: Үгүй ээ.😅

Даён: Аан. Гэхдээ Сэүн бараг л чамтай үеэрхдэг ухааны юм өчигдөр яриагүй билүү? Худлаа гэвэл ангийнхан ч бүгд сонссон доо.😮

[Дууссан] ✨Үзэсгэлэнт одод🌟    ~S1~Where stories live. Discover now