14-р хэсэг: Гунигт төгсгөл😢💔💘😣

147 18 4
                                    

Модны дор шархалсандаа дэмий л уйлан суух би одоо хүртэл саяны болсон явдлыг бодон шимширсээр. Тэр Сэүнийг үнсэж байхдаа нүдний булангаараа намайг харан нүдээ анин үнссэн нь зүрхийг минь улам л сийчих шиг. Хэн нэгэн миний нэрийг дуудан хайн явах нь сонсогдоно. Удалгүй Даён над руу амьсгаадсаар ирэн: Хаашаа явчихдаг юм бэ? Чамайг намайг мөрлөөд хажуугаар зөрөхөд би хичнээн дуудсан гэж бодож байна.😣 *амьсгаа авах* Байз чи уйлаад байгаа юм уу? Юу болсон юм? О.О

Би гараа нүүрнээсээ аван нулимстай нүдээрээ түүн рүү өрөвдөлтэйгөөр харан тэвэрч аваад эхэр татан уйлж гарав.

Тэрээр: Тайвширдаа юу болсон болоод найзыг маань ингэтлээ уйлуулна вэ?😯 хэмээн намайг тайвшруулах гэж нуруун дээр минь зөөлөн товшлоо.

Удалгүй эгчээ хэмээн орилох дуу гаран наашаа гүйж байгаа нь сонсогдоно. Мэдээж энэ Инсол шүү дээ.

Инсол над руу хэсэг том нүдлэн гайхан харснаа: Эгчээ таньд юу тохиолдоо вэ? О.О

Би энэ үгийг сонсоод тэсэлгүй улам уйлсаар байсан юм. Сэүнаа яагаад? Яагаад түүнийг эсэргүүцээгүй юм? Яагаад түүнд үнсүүлээд л байсан юм бэ? Яагаад түүнд санаа тависан юм? Бодох төдийд л сэтгэл минь улам өвдөнө.

Даён надаас салан намайг өндийлгөн босгоод: Нэг газар очоод ярилцъя. Сайхан сэтгэлээ уудал.😯

Би нусаа татан толгой дохилоо.

Бид 3 явсаар волейболын тэмцээн үзэж байхдаа сууж байсан сандал дээрээ очин суув.

Инсол: Юу болсон юм? Уг нь та 10 минутын өмнө л надаар тоглоод инээгээд байсан биздээ? Одоо тэр шогч эгч хаашаа явчихав аа?😯

Би юм дуугаралгүй газар ширтсээр л.

Даён: Сэтгэлээ сайхан уудал. Сая юу болсон юм? Сэүн чамайг гомдоогоо юу?😯

Би түүний нэрийг сонсох төдийд л нүдэнд минь нулимс цийлэгнэж байв.

Инсол миний энэ байдлыг ажиглан: Яг тэгсэн байна. Тэр мууг би болгож тавина даа.😑 хэмээн гараа атгалаа.

Даён: Үнэхээр тэгсэн юм уу? Надад хэлэлдээ😯

Би хэсэг дуугүй байсны эцэст толгой дохин саяны явдлаа хэлэхээр шийдлээ.

*20 минутын дараа*

Инсол: ЮУ! О.О Яадаг муу зэвүүн амьтан бэ? Ёо бүр бодохоос дургүй хүрчихлээ.😡

Даён: Имби яг ингэх гээд байсан юм аа. Тэр охин анхнаасаа л өөдгүй охин байсан.😑

Инсол: Тэр муу яадаг яадаг гэнээ? Би тааралдвал тэр мууг шууд хананд савж унагана даа.😑 хэмээн ширүүн өнгөөр ихэд уурсан хэлэв.

[Дууссан] ✨Үзэсгэлэнт одод🌟    ~S1~Where stories live. Discover now