Үзэсгэлэнт эрвээхийнд тэмүүлэн гараа сунгах шунал
Алдахгүй гэсэндээ чанга атгасанд үүрэн унах түүний далавчНүцгэн байх хөлд нь шинэхэн зүлэг мэдрэгдэж, сэвшээ салхи урт буржгар үсийг нь хийсгэн байх үзэсгэлэнт ертөнцөд цэцгээр дүүрсэн талд түүний цор ганц хайр тодоос тод тусах нарыг өөртөө мэдрэх гэсэн шиг гараа алдлан зогсоно. Холоос холд зогсох түүний инээмсэглэсэн төрх үзэгдэхэд сэтгэл нь догдолж түүнийхээ зүг яаран гүйлээ. Гижиг хүргэн байсан цэцэгс алхам тутамд өргөсөөрөө хатгаж эхлэх цагт хацрыг нь илбэн байсан салхи цааш түлхэх шиг өөдөөс нь шуурна. Улаан нүүр рүү нь алгадах жиндүү хүйтэн салхинд хоолой мэдэн хашхирсан ч өөр рүү нь үл харах хайртынх нь дүр мэлтэлзэх нулимсны цаанаас бүртэлзэн үзэгдэнэ. Тэнхээ барагдах шиг л болж хүчгүйдэн сөхрөхөд час хийсэн өвдөлт илүүтэй мэдрэгдэж, өвдөглөсөн газар нь цусанд будагдан цэцэгс харлан унаж байлаа. Найдвар тээсэн өнгөөр дахин дуудахдаа нүднийх нь өмнө замхран хийсэх саарал үнс тэмүүлсэн нэгэн нь болохыг ухаарснаар бөглөрсөн хоолой нь чадлаараа хашхирав.
Айдас дүүрэн зүүднээсээ сэрэхдээ тэр байдгаараа хөлөрч, амьсгаа нь давхцаж, зүрх нь дэлсэхийг мэдэрнэ. Нүд нь нулимсандаа норж, хоолой нь аймшигтай хатжээ. Тэгээд тэр эргэн тойрноо харав. Санаа зовонгуй ширтэн байх нэгэн өмнө нь сууж хоёр гарнаас нь тас зуурчээ.
- Тэ, зүгээр үү? Хар дарсан юм уу?
Юунаас ч илүү зөөлхөн түүний хоолойг сонсохдоо Вантэ сая нэг ухаан орох шиг өмнөө байх түүнийг чангаар тэврэн авав.
- Хён... Би үнэхээр аймшигтай зүүд зүүдэллээ. Энэ бүх зүйлс итгэж боломгүй санагдаад.. аль нь зүүд аль нь бодит болохыг ч мэдэхгүй төөрөлдөж галзуурчих шахаад байна.
- Мэднэ ээ. Уучлаарай.
Үсийг нь илбэн тайвшруулахдаа намуухан хоолойгоор уучлалт хүсэхэд Вантэ толгой сэгсрэн амандаа бувтнана.
- Үгүй дээ. Та л байгаа газар миний хувьд ертөнц гэдэг нь болохоор бодит эсэхийг бодмооргүй байна.
Гагцхүү зүүдэнд нь л үзэгдэж байснаа гэнэтхэн л алга болчихсон нэгэн нь түүнийг өнөөх л дулаахан инээмсэглэлээрээ угтан авахад Вантэ өөрийгөө галзуурчихсан эсэхийг эргэцүүлэн гайхсаар хэдийн 4 өдөр өнгөрчээ. Гэвч гайхалтай нь түүний хайртай нэгэн замхарсангүй. Хүрэхэд мэдрэгдэж, үнэрлэхэд анхилам, үнсэхэд дулаахан байв. Замхарч байна гэх айдаст зүүднээс нь сэрээх бүрт, бурзайсан хөлсийг нь арчаад, духыг нь үнсэн, гарыг нь атган тайвшруулж өгч байлаа. Гэсэн ч Вантэ түүнгүй өнгөрөөсөн бодит ертөнцийн 8 жилийг түүнийг мэдэрч буй дөрөвхөн өдрөөрөө таягдан хаяж чадахгүйд ийнхүү айдсаасаа үл сална.
Урт ургасан үс нь хүзүү дагаж, чихнийхээ араар хийж болохуйц болчихсонд царайлаг дух нь ил гарч гайхамшиг мэт үзэгдэх залуу энгэрээс нь зуурч, айсандаа чичигнэхийг хараад инээмсэглэхгүй байж үл чадна. Тэр дэндүү ихээр хайрладаг нэгнээ, хүсэн хүлээсэн дулааныг нь энгэртээ мэдэрч буйдаа жаргалтайгаар мишээж байлаа. Вантэ өөрөөр бол түүний Тэхён энэ хэдэн жилд том эр болсон байх агаад бараг л түүнээс өндөр болох гэж буй залуу чийгтэй нүдээрээ түүн рүү ширтэж, бүсэлхийгээр нь гараа оруулан өөртөө наана. Хайр нэхсэн шуналт хар нүдийг ширтэхдээ тэр амнаас нь гарах гэсэн өөрийн нэрийг таслан уруулыг нь амтлав. Зөөлхөн чийглэг хэлийг нь амандаа мэдрэхдээ амттанд шунах шиг хүзүүнийх нь араас зууран өөрт улам ойртуулна.
- Тэхён аа, ахынхаа нэрийг хэлж болохгүй шүү. За юу?
Нойтон уруул нь гялалзан байхыг үзэхдээ хэлсэн үгсийг нь даруй зөвшөөрөн толгой дохиод дахин шуналтан үнсэв. Вантэ хайртынхаа цагаахан хүзүүнд хүрэн толбо үлдэхийг ажихдаа илүү олныг өөрийнх гэсэн шиг тамгалахыг хүсэж, өмчлөхийг шунана.
Магадгүй би таньд гайхалтай таашаалыг мэдрүүлж чадвал та бодлоо өөрчлөх байх гэж найдсаар.
Зөвхөн миний л мэдрүүлж чадах таашаал.
YOU ARE READING
Хар цас
Non-FictionЧѳтгѳр хүсэгч S2 Story about Kim TaeHyung.. and his lovers... Сүүдэр тусахад л хэртчихвий гэмээр гялалзсан цагаан далавчийг чинь өөрийн гараар тастан байж дэргэдээ үлдээхээр шунасан нүгэлт нэгэн... Би