Үсийг нь илбэх том гар, хажуунаас төөнөх дулааныг мэдрэхдээ үүнийг л хүлээсэн үү гэлтэй нүдээ нээвэл түүний хором тутамд хамгаас их санагалздаг тэр л нэгэн үргэлжид үзэгддэг өнөөх л зэмлэсэн, шаналсан харцтайгаа түүнийг ширтэн суугаа үзэгдэнэ. Тэр шуудхан л гэдсэнд нь нүүрээ наан бэлхүүсээр нь гараа оруулав.- Тэ.. Чамайг үргэлжлүүлсээр байх юм бол... Би дахиж ирж чадахгүй нь...
Чимээгүйхэн л ширтэн суусан тэрээр ямар ч сэтгэл хөдлөлгүй харцаараа олонтаа хэлж буй тэр л үгсээ урсгав ч энэ нь түүнийг тэврэн хэвтэх залууд огтоос хамаатай байсангүй.
- Вантэ!
-Хэдий та тэгж хэлсэн ч намайг муу зүйлс хийхээ боливол.. таныг дахин ирэхгүй гэдгийг мэдэж байна. Удаан хугацаанд бодсон ч яах аргагүй.. Би ингээд ч болов танийг харж байвал хэдэн хүн алах минь огтоос хамаагүй бололтой.
Гэдсэнд нь улам л нүүрээ наан шигдэх залуу хэдийн уйлчихсан байгааг мэдэхдээ өөрөө ч мөн уйлах шахна. Тэр ч бас хүсээгүй шүү дээ.
- Гэхдээ чи үүнийг болих хэрэгтэй. Гуйя миний төлөө.
Өөрөөсөө салган, өмнөөсөө харуулан суулгахад юу ч үл дуугаран байх түүний шийдвэр хэзээд өөрчлөгдөхгүй биз.
- Уучлаарай. Амиа хичээсэн хэдий ч... би больж чадахгүй.
Түүний толгой хэдийн гудайж өмнөө байх нэгнийг харж чадахгүй гэмших ч гар нь алдахгүйн тулд хувцаснаас нь зуурна.
- Вантэ.. Би нас бараад хэдийнээ 7 жил болчихсон чи намайг мартах хэрэгтэй.
- Гэхдээ та энд байна шүү дээ.
- Би бодит биш!
Түүний чанга хоолойнд чичрэх бие, гунигт сэтгэл, шаналсан нүдтэй хайрт нь юу ч хийж чадалгүй уйлж байлаа.
- Унт даа.
Эцэст түүнийгээ чангаар тэврэхдээ аргадахыг хүсэх ч тэгэх эрхгүйгээ хамгаас сайн мэдэх энэ нэгэн ч мөн адил үүрд түүнтэй байхыг л юунаас ч илүүтэй хүсэх ч шуналтах эрх ч мөн түүнд байхгүй билээ.
------------------------------------------------------------
- Гуйя амь өршөөгөөч.
Мөр шүргэх шахам урт буржгар үс нь сарны туяанд гялалзан үзэгдэх ч түүнээс аймшигтайгаар гарт нь байх хүйтэн мэс нүд гялбуулан өөдөөс нь дөхсөөр. Сөхрөн сууж амь гуйх эрийн хүзүүнд гялс хийх зураглалын хамтаар жижигхэн мөнгөн чинжаал гүн гэгч нь зоогдоход гол судсыг оносон бололтой хүрэн цус садран гарч хаа сайгүй аллагын мөр үлдээнэ.
YOU ARE READING
Хар цас
Non-FictionЧѳтгѳр хүсэгч S2 Story about Kim TaeHyung.. and his lovers... Сүүдэр тусахад л хэртчихвий гэмээр гялалзсан цагаан далавчийг чинь өөрийн гараар тастан байж дэргэдээ үлдээхээр шунасан нүгэлт нэгэн... Би