Зүүд

371 72 9
                                    

- Гуйя, гуйя, битгий.

Шөнө дундын цагт гудамж хэдийнээ хоосорч,  хоол хайн тэнүүчлэх өлөгчин нохойноос өөр амьд амьтангүй байх үе дор  хоёр байшингийн голд харанхуйлан үзэгдэх тэр л хэсгээс сүүдэртэн  харагдах царайгаа нуусан залуу гарч ирэн, гартаа атгасан цустай уутаа энгэрийн халаас руугаа чихээд хөнгөн шингэн хөдөлгөөнөөр сүнхийн алга болов.

- Сайн ажиллаа, Вантэ.

Ширээний ард суусан тарган эр зэвүүцмээр инээмсэглэж, өмхий ханхалсан муухай амнаасаа ёжилсон үгс унагах нь хэн хүний дургүйг хүргэх биз.

- Энэ чиний хөлс. Одоо явж болно.

Залуу ширээн дээрээс ууттай зоосыг шүүрэн аваад хар юүдэнтэй нөмрөгөө дэрвүүлэн өрөөнөөс гарав. Хуучин барилгын үүднээс морио хүлэглэн давхисаар өнөөх нүгэлт хотыг ардаа орхиж үүр цайхад гэртээ ирлээ. Жижигхэн тосгоны бараа үзэгдэхэд залуу зүгээ өөрчлөн давхисаар нууц жимийн төгсгөлд олон жилийг арайхийн илээсэн өнөөх л хуучин ноорхой байшин нь үзэгдэнэ.

- Хён, би ирлээ.

Хэдэн сар ирээгүй тоостой, хүйтэн байшинд гагцхүү түүний хүр хийсэн баргил хоолой царгих бөгөөд хэлсэн үгсээс нь дааж боломгүй уй гашуу мэдрэгдэх юм. Сая нэг буулгасан хар юүдэнгийнх нь цаанаас урт ургасан буржгар бор үс ил болох үед үсээр далдлагдан байх шонхорынх мэт хурц, барынх мэт хүчирхэг хэрнээ үнэгнийх мэт сэтгэл булаам гайхалтай бор нүд нь хэдэн жилийн сэтгэлийн шаналандаа хэдийнээ үхжээд эхэлчихсэн байхыг үзсэн хэн ч харц буруулан дальдчих биз. Хоосон гэрийнхээ, хүйтэн оронд тамир тэнхээгүй биеэ сул хаян унахдаа гагцхүү сүүлийн хэдэн жил хайж буй тэр л биеийн дулаан, анхилам үнэрийг дахин дахин эрнэ. Эцэст нь тэр үргэлжид өөд болоод хэдийн удсан ч байгаа мэтээр төсөөлдөг өнөөх л үнэрийг сэтгэлээсээ уудлан гаргаад ноорхой даавуундаа шигдэн зүүдний ертөнцдөө зочилов.

- .. хён аа.. Тэ.. Тэхён аа.

Хэн нэгэн нэрийг нь дуудах үед нүдээ нээн харвал өндөр бие, өргөн мөр, ханхагар цээж үзэгдэж дахин цавчлан харваас одоо л нэг царай нь тодорно.

- Ахаа.

Залуу орон дээрээ босон суухдаа хэдийн цийлэгнэсэн нулимсаа гараараа шувтарсаар, хайрт нэгнээ харахад саад болох давслаг шингэнийг хараан зүхнэ.

- Би таныг санасан.

Эрүү нь чичрэн, хоолой нь сөөнгөтөж, одоо ч урсах нулимсаа барьж үл чадан урсгасаар байх нь хэтэрхий сэтгэл өвтгөм.

- Би ч бас санасан.

Вантэ цурхиран уйлахдаа өмнөө байх нэгнийг чангаар тэврэхийг хүсэх ч хүрэх төдийд замхарчихвий гэж айсандаа хий дэмий гараа сарвалзуулна.

- Намайг тэврээч, Вантэ.

Түүний үгс чихэнд нь хүрсэн даруйд хүчтэй татан тэвэрвэл түүний айсан шиг замхарсангүй харин ч гарт баригдаж, тэвэр дүүрч байлаа.

- Жин хён.. Та.. Яагаад намайг орхиж байгаа юм бэ? Би.. Би таныг зөндөө санасан.

- Би мэднээ. Өөдгүй ахыгаа уучлаарай.

Жижигхэн орон дээр хоёр залуу тэврэлдэн суух агаад хоёул нүдэндээ нулимстай нэгнээ тавихгүй гэсэн шиг чангаар тэвэрнэ.

- Би бараг л галзуурчихсан.

Өндөр хамраа хүзүүнд нь шургуулж хамгаас санасан энэ л үнэрээ шуналтайгаар сорон үнэрлэж тархи, бие, сэтгэл бүхэндээ нэвчүүлэн шингээж, тайтгарахыг, санахыг, тогтоохыг хүснэ.

- Вантэ.. чи үнэхээр муу зүйл хийж байна.

- Уучлаарай...

Ахынх нь зэмлэсэн гэхээс илүүтэй шархалсан хоолой дуулдахад тэр яаж ч чадсангүй.

- Вантэ, чи ийм зүйл хийж болохгүй.

- Та.. явах уу?

Түүний улайсан нүд, зангирсан хоолой, айдастай харцанд Жин хэлэх үгээ дуусгалгүй дуу хураав.

- Та явах уу?

- ...

Тэр юу ч хэлсэнгүй. Тэр хариулахыг хүсээгүй бөгөөд чадаагүй. Тэр явна гэдгээ, дахин түүнийг орхино гэдгээ хэлж зүрхэлсэнгүй.

- Битгий яваач, гуйя. Битгий намайг орхиоч. Би муу зүйлс хийхгүй, сайн хүүхэд байх болохоор... Таныг надад хайртай юу гэж асуулгүйгээр, танийг тэврэх гэж оролдолгүйгээр... өөр юу ч хүсэлгүй хичээж амьдрах болохоор... зөвхөн харахад л хангалттай болохоор.. Надтай үлдээч, гуйя.

- Уучларай Тэхён аа.

Тэд хамтдаа орон дээр тэврэлдэн хэвтэж, Вантэ өөрийнх нь урт буржгар үсийг зөөлхөнөөр илэх том дулаан гарыг нүдээ анин мэдрэх ч алга болчихвий гэх айдсаа дарж чадалгүй биеийг нь тас тэвэрчээ.

- Унт даа. Сайхан нойрсоорой... хайрт минь.

-------------------------------------------------------------------

Шувуудын жиргээ, морьны янцгаах дуунаар нойтон сормуустай нүдээ аажим нээхдээ Вантэ хажуудах хоосон хүйтэн зайг мэдэрсэн ч бяцханаар инээмсэглэв. Жин нас барсанаас хойш 5 жилийн дараа тэр анх удаа түүнийг зүүдэлжээ.

- Би ч бас таньд хайртай.

Зөөлхөн хоолойгоор амандаа бувтнаж, дэрэндээ шигдэн, биеэ хумина. Тэр хэдий баяртайгаар инээмсэглэх ч дэрэнд нь шингэн үлдэх гашуун нулимсаа яаж ч чадсангүй.

Хар цасWhere stories live. Discover now