Нүдээ анин урт амьсгаа авлаа. Энэ үед л амар амгаланг бага зэрэг мэдрэх шиг болно. Өөрийн хүссэн зүйлсийг хийж болох ганц газар магадгүй бодол байх..
Оройн 7 цаг. Үзэн яддаг тэвчишгүй байдал энэ үеэс л эхлэнэ. Хүнд хүнд амьсгалсаар хэн нэгний хаалганы цаана түлхүүр дугаргах энэ мөчид бодол бодох эрх надад байхгүй мэт... Түлхүүр 3дах удаагаа дугарсны дараа хаалганы цаана харанхуйд инээмсэглэн зогсох энэ хүн. Яг л энэ инээдээрээ намайг сул дорой гэдгийг мэдэгдэх шиг.
Тэр хүн тортой зүйлсээ ширээрүү шидэн гутлаа тайлчихаад санаа алдсаар нааш алхах бөгөөд би чимээгүй л зурагтаа солин сууна.
"Ахххх новшийн их ядарч байх чинь вэ!" Хэмээн тэр амандаа үгэлсээр хажууд минь ирж суух бөгөөд би ч аль болох түүнийг тоохыг хүссэнгүй. Харин тэр надруу гөлрөн үсийг минь чихний ард хийгээд
"Өдөр ирэх тусам ээж шигээ болоод байх юм новш чинь".
Тэр энэ үгийг хэлэхдээ шүдээ зуун үл ялиг инээмсэглэн хэлэх бөгөөд энэ удаад л би түүнлүү харж зүрхэлж байна."Яасан? Аххх тэгээд хэл л дээ ээж таниас болж үхсэн гэж" гэсээр тэр намайг цааш түлхэх бөгөөд би ч яаж эрэгтэй хүн бүр дээрээс нь аавынхаа өөдөөс хүч гаргаж чадахав дээ? Хий дэмий л доош ширтэнэ. Харин тэр хээв нэг зангиагаа тайлан буйдан налж хэвтэж байснаа гэнэт гарнаас минь татан босгох нь тэр.
"Яах гээд байгаа юмбэ!" Эцэст нь тэр надаас үг сонссондоо баярласан мэт инээгээд хаалга онгойлгон намайг гаргах бөгөөд надруу ёжтой инээх аядан
"Архи олж ирэхгүй бол ирээд хэрэггүй шүү!!" Тэр юу ч бодолгүй хаалгаа хүчтэй савах бөгөөд энэ байдал аль хэдийн дасал болж байх шиг байна...
Гадаа орой болсон байх бөгөөд хөл нүцгэн, гадуур хувцасгүй ч дэлгүүрлүү алхаж эхэллээ. Мэдээж зөрсөн хүн бүр надруу сонжсон нүдээр ширтэн зарим нь хуруугаараа чичлэн ярьж байгаа нь харагдав. Энэ байдалтай дэлгүүрт орж ирэн худалдагчруу харвал өмнө нь огт харж байгаагүй миний үеийн болтой залуу надруу ширтэнэ.
Түүнд бүх зүйлээ хэлж гуймаар байвч надад тэгэх зүрх зориг байхгүй байна. Хий дэмий л тасгуудаар тойрон алхсаар. Гэтэл гэнэт дэлгүүрийн хаалга хүчтэй савах дуу гарах бөгөөд би ч гайхсаар тухайн газарлуу дөхвөл аав гартаа саваа барьчихсан "Жина!!!" Хэмээн орилж байв. Ийм нөхцөлд зугтах уу эсвэл нуугдах уу гэдгээ мэдэлгүй таг гацан зогстол яг л бодсоноор минь тэр инээсээр миний урд ирж зогсон
YOU ARE READING
Psychopath
Mystery / ThrillerСолилцооны аллага гэж сонсож байсан уу? Тэгвэл туршиж үзэцгээе.