Хэсэг 2

1K 163 7
                                    

Хамаг бие минь хөших шиг л болон түүнрүү ч харж чадсангүй. Утасаа тас атгасаар "Энэ бол зүгээр л зүүд!" Хэмээн өөрийгөө тайвшруулах гэж оролдсоор. Гэнэт түүний хүйтэн гар энгэрийг минь заамдан хананд шахаад

"Чамд 7 хоногийн хугацаа өгье. Хэрвээ биелүүлээгүй бол би чамайг ална шүү"

Энэ удаад түүний нүдрүү удаанаар харж амжсан юм.. тийм ч хэрцгий харагдахгүй байгаа ч энэ хүн аюултай гэдгийг л ойлгож байлаа. Тэр инээмсэглэн энгэрээс минь гараа хүчтэй салган цааш алхан хаалга саван гарах нь тэр.

Доош суун юу болоод байгааг ойлгож ядан байтал гэнэт утас дугарах бөгөөд "ИМ ЖИНА МӨН ҮҮ? ААВ ЧИНЬ ОСОЛД ОРООД НАС БАРЧИХЛАА. ТА ХҮРЭЭД ИРЭЭЧ"...

Яг энэ үед хүмүүс юу боддог юм бол? Ганцаардсан мэдрэмж? Өвдөлт? Эсвэл шаналал уу? Гэхдээ... би зүгээр л инээмсэглэж байна... зүрх минь хүчтэй цохилон амьсгал боогдож байгаа минь гунигтай байгаагаас бус зүгээр л хэтэрхий их баярласнаас болсон байв.. Тэгэхээр би мангас гэсэн үг байхнээ?....

Энэ өдрөөс хойш 2 хоног өнгөрлөө. Аавыг цагдаа нар хэлэхдээ хүнд алуулсан байх болзошгүй сэжиглэж байгаа хүн байгаа эсэхийг надаас асуусан ч би итгэл төгс "ЭНЭ ЗҮГЭЭР Л ОСОЛ БАЙНА" гэж хэлэн энэ хэрэг хаагдсан.. азтай ч гэхүү эсвэл азыг би өөрөө бүтээчихлээ ч гэхүү энэ үеэс миний амьдрал орвонгоороо эргэсэн юм.

"ТЭГЭХЭЭР ЭНЭ ГАЗАР БАЙХНЭЭ. МАРГААШ СУЛЛАЖ ӨГЧ ЧАДАХ УУ?"
Би цүнхээ үүрэн түүнд түлхүүрээ өгөн
"Надад эндээс авах зүйл байхгүй" гэчихээд тэр хар дарсан өдрүүд үргэлжилсэн газрыг орхин явсан юм... Ингээд цоо шинээр Жинагийн амьдрал эхэлж байгаад итгэж өгөхгүй нь!

Утасаа гаргаж ирэн хэсэг ширтэж байгаад газар хагалан дэвсээд хогийн саванд хийн автобусанд суун энэ газрыг нэг мөсөн орхихоор шийдсэн минь хувиа хичээсэн үйлдэл болох болов уу?

Тэр залуу... мэдээж тэр миний хүсэлтийг биелүүлсэн... гэсэн ч надад хүн алах зориг огтхон ч байхгүй. Хэдийгээр түүний өмнөөс гэмшиж байгаа ч эндээс л явчихвал дахиж түүнтэй таарахгүй байх гэж найдаж байна!. Тиймээ зүгээр л таарахгүй байхад бүх зүйл хангалттай.

"ХАН ЖИНА! БАГШ ЧАМАЙГ ДУУДАЖ БАЙНА!" Гэх дуунаар ширээнээсээ босон багш нарын өрөөрүү явтал багш хөмсөгөө зангидан их л нухацтай харан сууна.

-Юу болоов багшаа? Гэтэл тэр санаа алдан
-Чи овгоо солиулснаа яагаад хэлээгүй юм? Гэв...

Psychopath Where stories live. Discover now