++=+=+=+=+==+=+=+=+=+=+=+=+=+=+=+=+=+
За сорри. Төгсгөл хэсэг дээр хальт нэг тийм нэмэх биш юм шиг нэмэх хэсэг гарах тул зүрх судасны өвчтэй, насанд хүрээгүйгээ нууж уншиж байгаа бол би хариуцлагыг нь хүлээхгүй болохыг анхаарна уу! 😂
+=+÷+÷+÷+÷÷+÷+÷+÷+÷+÷+÷+=+=+÷+=+=+=Тэюуны ийм инээмсэглэл нь цаанаа л нэг л сэтгэлд дулаахан.. бас түүний хэлдэг үгс хийж байгаа үйлдэл нь яг л итгэж болохоор санагдаад байгаа сэтгэлээ зогсооё гэсэн ч чадахгүй нь бололтой.
"Хамтдаа галзуурцгаая" хэмээн итгэл дүүрэн хэлэх энэ залууг өдрөөс өдөрт л дэргэдээ байлгахыг хүснэ. Хэний ч санаанд оромгүй зүйл хийдэг хүнд сайн болох нь галзуу хэрэг биздээ?.
Хичээлээ тасалчихсан учир өдөржин л Тэюуныг дагаж явах болон бид хотоос зайдуу нэгэн орхигдсон газар ирэх бөгөөд тэр ч надад ойлгомжтой тайлбар өгсөнгүй. Би ч шалгаахыг хүссэнгүй.
"Хамтдаа орцгооё" гэсээр тэр машины хаалга онгойлгон надруу гараа сунгах бөгөөд өөрийн эрхгүй л инээмсэглэл нүүрэнд тодроно.
Дулаахан гарнаас нь атгасаар хуучны байшингын өмнө ирэн Тэюун нэг хоолойгоо засаж аваад хаалгыг нь зөөлхөн гэгч нь тогшвол дотор нь хүн байгаа ямар ч шинж алга. Тэр ч ойлгосон бололтой намайг хажуу тийш болгосноо шууд л хаалгыг нь өшиглөх бөгөөд хуучны хаалга болоод ч тэр үү маш амархан салаад уначихав.
Тэюун үргэлжлүүлэн гарнаас минь атган дотогш орвол нилээн удаан хүн амьдраагүй бололтой тоос аалзны шүлсээр бүрхэгдсэн байлаа.
"Танигдхааргүй болжээ?"
Тэюун үл ялиг гунигласан мэт царай гарган урд харагдах жижигхэн хаалгыг онгойлгох бөгөөд хүүхдийн өрөө бололтой бүх зүйл нь жижигхэн нууц өрөө биднийг угтан авлаа.
"Чиний хэлээд байсан адал явдал хуучин байшин ухах юмуу?"
Тэр гэнэт л чанга инээн гарнаас минь хүчтэй татан өөртөө ойртуулан нүдрүү минь ширтээд
"Үүнээс илүү адал явдал байхгүй гэж надад итгэ"
Өөр илүү зүйл ярихыг ч хүссэнгүй. Чимээгүй л толгой дохино. Харин тэр ямар нэг зүйл хайж байгаа бололтой орны доор шагайн шүүгээ ухаж эхлэв.
"Юу хайж байгаа юм?"
Тэр нэг санаа алдснаа
"Миний хүүхэд насны цор ганц хайрладаг зүйл" гэсээр үргэлжлүүлэн хайсаар. Тэгэхээр энд Тэюун бага насаа өнгөрөөсөн байхнээ? Тэд баян хэдий ч үнэхээр давчуу хэцүү газар амьдарч байсан бололтой!
YOU ARE READING
Psychopath
Mistero / ThrillerСолилцооны аллага гэж сонсож байсан уу? Тэгвэл туршиж үзэцгээе.