Хэсэг 9

981 144 7
                                    

Энэ нөхцөл мэдээж тийм ч таатай биш ч гэсэн ядаж л боломжийн сонсогдож байна... түүний хэлдэг шиг хэдэн өдөр харж үзвэл... Түүний бодлыг ч өөрчилж магадгүй.

"Тэгье! Би чадна!" Гэтэл тэр толгой дохин

"Үгнээс минь гарахгүй хэлсэн бүгдийг минь үг дуугүй биелүүлнэ шүү!" Гэсээр надруу ирмэн явах нь тэр. Мэдээж санаа минь бага боловч амарч байх шиг байна. Нуруун дээрээс минь ямар нэг ачаа аваад хаях шиг энэ мэдрэмжийг хадгалж авах хэрэгтэй юмсан.

Хичээлийн цаг ч эхлэх болсон бололтой коридорт гүйлдэн зөрөлдөх хүүхдүүд мөргөх нь холгүй л сандралдана. Тэдний дундуур бодолдоо дарагдан доош ширтэн алхах бөгөөд болдог бол цаг хугацааг ухраахад ч бэлэн байна.

"Жина!"

Олон хүүхдийн дунд түүний намуухан хоолой дуулдах үед яг л өнгөгүй саарал ертөнцөд минь өнгө нэмэх шиг л!... өөрийн эрхгүй инээмсэглэн түүнлүү хартал тэр урьдын л адил гартаа сүү барьчихсан надруу даллаад

"Өглөөний мэнд"

Энэ байдал хэзээ хүртэл үргэлжлэх бол гэж бодох төдийд түүний энэ гэнэн инээмсэглэлд хар толбо үлдээхгүйг хичээх хэрэгтэй гэсэн бодол толгойд минь эргэлдсээр. Чи хар бараан амьдралд минь орж ирэхэд хэтэрхий цайлган хүн...

"Юугаа ингэтлээ их бодоовэ?"

Тэр гарт байх сүүгээ задлан надад атгуулаад бугуйнаас минь зууран алхаж эхэллээ. Би ч үл ялиг инээмсэглэл тодруулан түүнтэй хамт ангируу орвол багш азаар хараахан ирээгүй бололтой... Бид явсаар хамгийн ард байх ширээндээр хүрч иртэл Жэхён утасруугаа ширтэж байснаа санаа алдан

"Энэ эгч хэзээ надтай том хүншиг харьцдаг болно доо!"

Тэр надруу утасаа сунган харуулах бөгөөд Жэхёнаа! Өдрийн хоолоо сайн идээрэй гэсэн зурвас ирсэн байв... Ахх ингэх тусам би дэндүү их шаналаад байх шиг байна.

"Чи угаасаа жоохон биздээ?" Гэтэл тэр нүдээ томруулан амаа дараад

"Ээ бурхан минь! Чи хүртэл хөгшинөөрөө түрий барих нь уу"

"Яасан атаархаа юу?"

Тэр инээж байснаа толгой дохин "Тиймээ. Үнэхээр хөөрхөн болохоор чинь атаархаж байна"

Ийм үг хэлчихээд огтхон ч ичилгүй нүдрүү минь ширтэх энэ хүн... хацар минь халуу дүүгэн шууд л урагш ширтвэл азаар багш ангид орж ирж таарах бөгөөд тэр ч ямар нэг мэдээ дуулгах гээд байгаа бололтой хүүхдүүдийг чимээгүй байлгах гэж оролдоно. Харин Жэхён миний энэ байдлыг хараад инээд нь хүрсэн бололтой инээмсэглэсээр өөр тийш харах нь тэр... Ганц хором ч гэсэн тайван байх арга алга!

Psychopath Where stories live. Discover now