part 25

1.8K 172 15
                                    

Тэхён:байна уу? гэж хэлэн босон явахад би ард нь гайхан үлдэв. Тэхёны ийм ширүүн төрхийг анх удаа харсан болохоор би гайхав.

Тэр босон цаад өрөө рүү очин их л чухал зүйлийн талаар ярьж байгаа бололтой их л нууцлана.

Тэр буцан орж ирэхдээ намайг харан шууд орж ирээд тэврээд авав. Би гайхан:яасан бэ? Тэхёнаа гэхэд тэр хэсэг дуугүй зогссоны эцэст нусаа татах шиг болон удалгүй миний хүзүүн болон мөр дээр нойтон зүйл мэдрэгдэнэ.

Би бүр илүү гайхан түүний царайг харахын тулд түүнийг бага зэрэг өөрөөсөө түлхэн царайг нь харвал түүний нүднээс ганц хоёроор нулимс урсан надаас нуух мэт доош харна.

Би одоо түүнд хэцүү байгааг мэдэж байгаа болохоор олон юм асуухгүйгээр зүгээр энгэртээ улам чанга наан тэвэрвэл тэр харин намайг өмнөхөөсөө хүчтэй тэврэн уйлна.

Тэгж хэсэг байсны эцэст тэр тайвшран орон дээр гарч суухад би хажууд нь очин дуугүй үсийг нь илэн аргадна. Өөрөө түрүүлж юм хэлэх хүртэл нь би хүлээхээр шийдсэн юм.

Тэхён:чи юу болсоныг асуухгүй юм уу?

Би:хэлмээр байгаа үедээ хэл дээ гэхэд тэр намайг тэвэрч хэвтэн:би чамд өөрийнхөө гэр бүлийн тухай ярьж байгаагүй байхаа гэхэд би толгой дохивол тэр:яг үнэндээ надад ч бас чамаас нууцалж байсан зүйл байгаа гэхэд би түүн лүү харан:юу юм? гэвэл тэр миний гарыг атган: манай гэр бүл бол яг л кинон дээр гардаг шиг мөнгөний төлөө л явдаг муу хүмүүс гэхдээ ахаас бусад нь...аав гэх хүн бидний хувьд мөнгөний мангас л гэсэн үг...харин ээж маань төрөхийн хүндрэлээр өөд болсон юм. Харин аавын одоогийн эхнэр шулам л гэсэн үг. Бид жоохноосоо хатуу гарын амтаар өссөн...хэрвээ тэр жоохны үеийн байдлаараа үргэлжсэн бол би ирээдүйгээ ямар байхыг ч төсөөлөхийг хүсэхгүй байна. Гэхдээ аав гэх мангасын гараас аварсан хүн бол манай нагац эгч байсан юм. Намайг 10, ахыг 15 настай байхад өөр дээрээ авч өсгөсөн хүн бол нагац эгч минь байсан. Яг л өөрийн хүүхдүүд шиг ах бид 2ыг өсгөсөн. Тэгэхдээ намайг 20 хүрдэг жил нагац эгч минь аавын дарамт шахалтаас болж гадаад руу явсан юм. Аав түүнд дургүй байсан юм. Тэгэхдээ сая түүний нөхөр залгаад нагац эгчийг өчигдөр шөнө хүнд өвчний улмаас нас барсан гэж хэлсэн. Надад яг л ээжийгээ 2дохоо алдсан юм шиг мэдрэгдэж байна... гэж хэлэн надад наалдан уйлахгүйг хичээх мэт уруулаа хазлана.

Би түүнийг бүх биеэрээ бүчин тэврэн:уйлмаар байвал уйлах хэрэгтэй шүүдээ гэхэд тэр намайг хамаг байдгаараа тэврэв. Би түүнд хэцүү байгааг хамгаас сайн мэдэж байлаа.

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now