part 7

2K 186 6
                                    

Даваа гараг хамгийн новшийн гараг. Тэгэхдээ над шиг уйтгартай амьдралтай хүнийг түр зуурч болов сатааруулдаг зүйл. Гэрээс гарвал ээжийн жолооч ирэн намайг хүлээн зогсож байв. Машинд суухаас өмнө миний цүнхийг аван урд талын суудал дээр тавин намайг хойд талын суудалд суулгав.

Би зүгээр л үг дуугүй суув. Одоо бол хүн амьтантай хар яр гэх тэнхэл алга. Машинд орж суугаад нэг л биш болохыг ойлгов. Новш гэж машинаар дүүрэн үнэртүүлэгч цацсан байх бөгөөд хурц үнэр машинаар дүүрэн үнэртэнэ. Би бүх цонхоо онгойлго гэж хэлэх боловч нөгөө жолооч миний үгийг сонссонгүй.

Байдал нэг л бишдсэнийг ойлгон хаалгыг нь онгойлгож үзэх гэж оролдвол бүх хаалгаа түгжсэн байх бөгөөд тольны тусгалд түүний харцыг харвал яг л аавын харцтай адил харагдана. Хүсэмжилсэн араатан шиг харц...

"ХААЛГА ОНГОЙЛГО!!"

"ХААЛГАА ОНГОЙЛГО ГЭЖ БАЙНА!!" гэж хичнээн орилж араас нь толгойг нь цохисон ч ямар нэгэн хариу үйлдэл үзүүлсэнгүй. Утсаа авахыг оролдовч санаснаар эс болно. Би тэвдэж эхлэн амьсгал хүндэрч толгой эргэн хамаг бие сулрана. Хараал ид би өөрийгөө хүчлэн байж хөдлөх ч ямар нэгэн юм гар хөлнөас татан хөдөлж чадахгүй байх бөгөөд жолооч үүнийг мэдсэн юм шиг бахдалтай нь аргагүй инээнэ.

Машинаа нэг газар зогсоох бөгөөд жолооч над руу харан "сайхан амраарай" гэж хэлэн нойрсуулагч үнэртүүлэгч үнэртүүлхэд гэхэд нь бултан түүнийг машиныхан шалан дээр байсан бэнзинтэй савыг толгой руу нь цохиход савныхан таг нь онгойн бэнзин нь нүүрэн дээр нь асгаран тэр хүн орилоход одоо л миний зугтах боломж гэж бодон хаалганы түгжээг тайлан гарах гэхэд тэр миний хоолойтой цамцны хоолойгоос нь зуураад тавьсангүй.

Хоолой боон би нэг арга бодож олсон нь тэр цамцыг тайлж хаях байсан юм. Би тайлж хаян шууд хаашаа ч юм. Явах явахдаа тэр байр луу орчихов. Би Тэхёныг байгаа байх гэсэн бага ч болов найдлагатай орсон ч би хаана байдгийг мэдэхгүй л хий дэмий дээшээ шатаар өгсөнө. Харин араас тэр жолооч нүдээ барин дагах ба би айсандаа өмдөндөө дусаахаас наагуур байв.

Нүднээс зогсоо зайгүй нулимс урсаж хамаг бие дагжин чичрэнэ. Би Тэхёны гэрээс 9 давхар л гэж санана. Энэ үед д хэн нэгэн надад туслаач дээ. Би хамаг хурдаараа бултсан ч тэр муу гаж донтон гүйцэж ирэн миний гарнаас зууран:чи надаас зугтааж чадна гэж бодоо юу? Муу өлөгчин минь гэж хэлэхдээ уур хорсолын нүдээр харна.

'Don't Touch Me'[ ✔✅]Donde viven las historias. Descúbrelo ahora