Тэхёны талаас~
Ким Арён...Ким Арён...Ким Арён....
Тэр үнэхээр үзэсгэлэнтэй бас хэрцгий оршихуй.
Түүнд ойртох тусам зүрхэн дээрээ өөрийнхөө гараар хутгаар сийлэх хэрэгтэй болдог. Тэгэхдээ би тэр өвдөлтөнд өөрийн эрхгүй дассан..
Өөртөө хар тамхи шиг л донтуулж чадах нэгэн.
Амьсгалах агаараа хүртэл бүгдэнг өгмөөр тийм л нэгэн....
Даанч миний дэргэд чи алга....
Бүх зүйл минь чамаар дутагдаж байна.
Чи над дээр яагаад ирж болохгүй гэж...би чамайг хайрлаж чадна...чи намайг гомдоох үг хэлсэн байхад би яагаад чамайг бүр их хайрлаад байгаа юм бол...
Чиний хувьд салах тийм амархан байсан юм бол миний хувьд чамайг амьдралаасаа арчиж хаях нь байтугай бүх амьдралаа чамаар төсөөлдөг байсан.
Ахиад л чамайг бодохгүйн тулд хар ус гудран сууна. Гэхдээ би юу буруу хийсэн юм бэ? Чамд хэтэрхий хайртайдаа мэдрэмжээ илэрхийлсэн нь миний буруу юу? Эсвэл чиний амьдралд угийн би орж ирэх ёсгүй хүн байсан юм уу? Эсвэл чамд хайртай болсон нь магадгүй миний хамгийн том алдаа байх...
'Надад битгий хүр'
Энэ үг миний амьдалд том өөрчлөлт болсон. Тэр үгийг надад зориулж хэлэхдээ үйлдэл харц хоёр чинь зөрсөнийг мэдэх үү? Амаараа тэгж хэлэх ч чиний харц чинь намайг хайрла гэсэн шиг намайг ширтэж байсан.
Харцнаас чинь хөлдсөн дэндүү үзэсгэлэнтэй цэцэг байсан. Тэгээд л тэр цэцгийг хайлуулахыг хүссэн. Гэсгээсний дараа надад ингэж хор болно гэж бодсонгүй. Чамд тэгж их шунана гэж бодсонгүй.
-----
Сархадтай найзалж шаналалаа нулимсаар гадагшлуулна. Миний өдөр тутмын амьдрал...чамгүйгээр ийм л өрнөж байна.
ESTÁS LEYENDO
'Don't Touch Me'[ ✔✅]
Romance-Надад битгий хүр!!! - Хүрвэл яана гэж...??.. -.... Өөрийгөө алчих болохоор битгий хүр.!!... Жич: ёс бус үг хэллэг орох тул насаа мэдэж уншина уу!!