удалгүй галт тэрэг зоглоо.
-Бид гарах ёстой бололтой гэж Рон хамаг юмаа ам хум халаас руугаа хийн хэллээ.
-Нэгдүгээр дамжааныхан. Нэгдүгээр дамжааныхан наашаа. Сайн уу? Харри, Дэлфи. За нэгдүгээр дамжааныхан намайг дагаад яваарай. Удалгүй хүүхдүүдийн гайхан бишрэх дуу гарлаа. Очоод харвал үнэхээр том, сүрлэг, гайхалтай цайз байлаа. Хогварст гэж энэ л байж. Миний бодож байснаас хол зөрөөтэй ажээ. Хагрид нэг завин дээр дөрвөн сууна шүү гэж анхааруулаа. Би Харри, Рон,Хермионетэй нэг завин дээр суув. рон, Хермионе хоёр хоорондоо "Чи буруу сэлүүрдээд байна" гэж замын турш маргалдлаа. Сүүлд нь Рон:
-Энэ охинтой биш бол өөр ямар ч тэнхимд орсон хаамаа алга гэж бувтналаа. аз таарахад Хермионе сонссонгүй. Хагрид шилтгээний хаалгыг тогшлоо. Хаалга нээгдхэд профессор МакГонаголл зогсож байлаа.
-Үүнээс цааш нададсдаатгасан дээр байх гэж ихэмсгээр хэллээ. Профессор биднийг нэг өрөөнд оруулаад Ямар ямар тэнхим байдаг, уд0лгүй цайллага эхэлэх гэж байгаа утгатай юм ярилаа.
-Дэлфи чи намайг дагаад яв даа гэлээ. Яасан юм бол? намайг хуваарлих ёслолд оролцуулахгүй юм байхдаа. Намайг нэг өрөөнд оруулонгуутаа шуудхан хаалгаа хаачхив.
-Сайн уу? дэлфи. Энэ профессор дамблдорын хоолой байлаа.
-Сайн. Би яагаад энд байгаа юм?
-Би чиний захидалд зөвлөхөөр ажиллана гэж бичсэн байсан.
-Харсаан.
-Ер нь бол чи аль ч тэнхимд орохгүй.
-юу?Яагаад?
-Чи бол миний зөвлөх. Би бүх зүйл нь эрх тэгш байх ёстой гэж бодсон юм л даа. Жишээ нь захиралын зөвлөх Слизеринийх гэж яривал хүүхдүүд их дургүйцэх байх гэж би бодсон юм.
-Тэгвэл би Хогварстын хаана байрлах болж байна?
-Чи хүссэн газартаа унтаж болно. Аль нэг тэнхимийн өрөөнд ч юм уу? Би чамд өөрийн гэсэн өрө гаргаж өгдөг юм уу? гэж бодсон ч нэг унтлагын өрөөнд их хөгжилтэй байдаг юм. Хэрэв чи хүсвэл өөрийн гэсэн өрөө гаргаж өгч болох юм.
-Зүгээр дээ. хуваарилах ёслол хэзээ болох уу?
-Удалгүй болох нь. одоо их танхим руу явах хэрэгтэй байх гээд босон өрөөнөөс гарахад би дагалаа. Волдеморт слизернд байсан гэсэн. тэгэхээр слизернд орвол намайг аавшигээ болно гэж бодсон юм болов уу? Слизерний тэнхимийн эрхлэгч чинь Снейп биздээ. Эсвал бодлыг уншаад дракотай нэг тэнхимд ормооргүй байгааг мэдсэн юм болов уу? тэр намайг хамгийн захын сандал дээр суухыг санал болголоо. Би ч суулаа. энэ бүхэн болсонд би итгэж ядаж байлаа. Эсвэл энэ зүүд үү?
YOU ARE READING
Гайхалтай Хогварст
Fanfictionта энэ зохиолыг уншихаас өмнө Харри Поттер ба Цаг хугацааны охин гэх зохиолыг унших хэрэгтэй. Энэ зохиол дээр Харри, Рон,Хермионе, Дэлфигийн хогварст дах адал явдал гарах болно.