Харригийн бодол
Дэлфи нэг юм нуугаад байна гэж худлаа бодсон юм болов уу? Түүнгүйгээр хичээл амжуулна гэж ёстой үлгэр боллоо.
-Рон. Уусмалын хичээлийн даалгавар юу билээ?
-57дугаар хуудасны нэг юм хий гэсэн. Нээрэн Дэлфи уусмалийн хичээлийн танхимд үлдсэн шд.
-Юмаа мартсан юм бишүү?
-Мэдэхгүй ээ. Өөрсдөө л гэрийн даалгавараа хийхээс гэж Рон уурслаа.
Дэлфи Гриффиндорын нийтийн өрөөнд ч үзэгдсэнгүй ер нь хаана үзэгдсэнгүй. Шившлэг, хувиргалын гээд ямар ч хичээл дээр суусангүй. Түүний алга болсныг надаас өөр хүн анзаарахгүй байгаа юмшиг. Одоо надад эцэг эх нь ямар ч хүн байсан өөрөө сайн хүн байвал хангалттай мэт санагдах болжээ. Рон бид хоёрыг уусмалын даалгавар хийж байхад дэлфи гэнэт орж ирлээ. Тэр өмнө нь болсон явдлыг ярьсангүй. Урьдын адил цовоо сэргэлэн байлаа.
-Сайн уу? Харри, Рон. Та хоёр итгэхгүй дээ.
-Яасан? гэж Рон эгдүүцэн хэлэв. үүнийг Дэлфи тоосонгүй.
-Би хориотой ой руу явж үзсэн.
-Чи яаж... тэндээс амьд гарваа?
-Амьд гарах аа? Тэнд зөндөө олон амьтан байдаг юм байна лээ. Би бүр центвартай уулзсан гээд боддоо гэж догдлон хэлэв.
-Центвар аа? гэж Рон бид хоёр зэрэг дуу алдлаа.
-Хагас хүн, хагас морь.
-Гэхдээ хэн чамайг тийшээ орохыг зөвшөөрсөн юм бэ?
-Профессор Дамблдор.
-Тэр чамд зөвшөөрсөн юм бол бусад сурагчдад яагаад зөвшөөрөхгүй байгаа юм бэ? Ахлагч нарт ч гэсэн.
-Аан. Тэр талаар би үнэнээ хэлье. Хуваарилах ёслол дээр багш нарын ширээнд сууж байсан хүүхэд чинь би. Профессор Дамблдор намайг захиралын зөвлөхөөр ажилахыг урьсан юмлдаа. Зөвлөх гэдэг нь захирал надаар дамжуулан сурагчдын байдлыг мэднэ гэсэн үг. Гэхдээ Дэлфи үүнийг ярихдаа баярлах гэхээсээ илүү уурлаж буй мэт ярилаа.
-Тэгэхээр чи бид хоёрыг тагнаж байсан юм уу?
-Үгүй ээ. Профессор Дамблдор тагнах цаг нь ирэхээр хэлнэ гэсэн.
-Би лав дуртайяа чиний оронд солигдохсон гэж Рон мөрөөдөнгуй хэллээ.
-Чи миний талаар бүгдийг мэдсэн бол ингэж хэлэхгүй байсан байхдаа.
YOU ARE READING
Гайхалтай Хогварст
Fanfictionта энэ зохиолыг уншихаас өмнө Харри Поттер ба Цаг хугацааны охин гэх зохиолыг унших хэрэгтэй. Энэ зохиол дээр Харри, Рон,Хермионе, Дэлфигийн хогварст дах адал явдал гарах болно.