Уур хүрэв

28 2 0
                                    

Аварга том бүргэдиийн дэргэд очлоо. Хөшөө:

-Нууц үг? Ээ Перси надад нууц үгийг хэлээгүй шүүдээ. 

-Чи хүрээд ирэв үү? Эргэж харвал Дамблдор байв. 

-Тийм ээ. Би харин нууц үг мэддэггүй. 

-Галт шувуу гэхэд бүргэд эргэн тойрог шат үүсгэв. Би Дамблдорыг даган явлаа. Дамблдорын өрөө үгээр хэлэхийн аргагүй гайхалтай ажээ.

-Эхний долоо хоног ямар байв? Энэ асуултыг асуух гэж намайг дуудсан хэрэг үү?

-Яахавдээ л....

-Охин минь би чамтай ярилцмаар байна.

-За?

-Тэгэхээр хүүхдүүдийн Волдемортийн тухай ярианууд чамд ямар санагдсан бэ? Миний зүрх маш хурдтай цохилж эхэлэв. Волдеморт уу? энэ тухай л биш шүү.

-Аймшигтай.

-За тэгвэл эцэг чинь чиний хувьд ямар хүн шиг санагдаж байна?

-Маш муу. Харгис хэрцгий. дэлхий дээр түүн шиг муу хүн байхгүй мэт санагдаж байна. Би тийм аавтай байсандаа бараг ичиж байна. Энэ үг үнэн. Миний анхны шидтэн найз Харригийн эцэг эхийг хөнөөсөн шүүдээ. Ингээд бодсон чинь бараг Харри миний анхны шидтэн найз юм байна. Би тийм ч олон удаа Ноктюрн гудамжнаас гарч үзээгүй. Угаас байшингаасаа гараад гудамжаар алхах гэхээр нэг л жихүүц хүрэм.

-Хмм....Чи яагаад тэгж бодож байгаа юм бэ?

-Яахавдээ. Волдеморт зөндөө олон хүн хөнөөсөн шүүдээ. Харригиийн эцэг эхийг хороосон болохоор бүр үзэн ядмаар. Та ойлгож байгаа биздээ. Харри миний сайн найз.

-Би чамаас эцгийнхээ замаар битгий ороороо гэж хэлмээр байна. 

би толгой дохилоо. Яагаад тэгж хэлж байгаа юм бол? Волдеморт сургууль дээрээ бас тийм аймар байсан юм болов уу? Дамблдор над руу сэтгэл зовингуй харна. Дамблдор ашгүй намайг гарж болно гэлээ. надад Волдемортийн тухай ярихаар тэр хүн миний эцэг гэж аль болох бодохгүйг хичээдэг. Хэзээ нэгэн цагт тэр буцаж ирвэл би намайг заавал үхэл залгигч болгох байхдаа. Заза энэ талаар бодохоо болъё. 

Орой 10 цагийн үеэр

-Чи оройжин хаана байсан юм бэ?Чамгүйгээр бид хоёр уусмалын хичээлээ хийх гэж үхтлээ зовлоо гэж Рон баллаж цохолсон дэвтрээ үзүүлэв.

-Ер би та хоёрт даалгаврыг чинь хийж өгөөд байвал юу сурхийн?

-Яахав. Сайн найзтай байх ямар амар гэдгийг ойлглх байх. Чи яагаад ийм сонин болчхоо вэ?

Гайхалтай ХогварстTempat cerita menjadi hidup. Temukan sekarang