i'm in love with a starboy
...
Цас бударсан намуухан өглөөг алдартантай холбоотой томоохон дуулиан тэсэлж орхив.
Фенүүдийн хувьд хайртай шүтээнийх нь хайр дурлалын асуудал цаг ямагт сонирхол татсан сэдэв байсаар ирсэн. Тиймдээ ч шар мэдээний сувгууд ямар ч үнээр хамаагүй алдартны хувийн амьдралыг ухаж төнхдөг нь нууц биш.
Хэдий тийм ч гэлээ..алдартан өөрөө хувийн амьдралаа илчилнэ гэвэл? BOOM!
Тэр өглөө дан ганц шар мэдээний хэвлэлүүд ч гэлтгүй үндэсний хайлтанд И Тэмин гэх нэр тэргүүлж байлаа. Ердөө л түүний инстаграмдаа хийсэн нэг нийтлэлээс болж шүүдээ.
Тэрбээр өмнө нь олон нийтэд цацаж байгаагүй дуугаа бяцхан тайлбарын хамтаар толилуулжээ.
-Жасмин цэцгийн үнэр..тоорын үнэртэй уруул өнгөлөгч. Надад дурлах хориотой. Эргээд ирээч, миний Mystery lover. HSH.
Энэ хэдхэн үгс солонгосыг донсолгоно гэж хэн санах билээ?
Залуу эрийн инстаграм хаягийн дагагчид даруй 2 дахин өсөж харин энэ пост нь хэрэгт дурлагчдын шүлсээ үсэргэх гол талбар болж орхижээ.
-Энэ яавч энгийн нэг дууны сурталчилгаа төдий биш. И Тэмин дурлачихаж, тэгээд бүр хаягдчихсан бололтой кк.
-Тэминаа..тайлбар хийхгүй юм уу? Хурдан тайлбар хийхгүй бол би буруугаар ойлгох нь..
-И Тэмин галзуурчихсан бололтой. Хаягдаад аргаа барсандаа фенүүдээ ашиглаж өөрийгөө тренд болгочихлоо. Юу гээчийн хүний үнэргүй үйлдэл вэ!
-HSH гэсэн нь их хачин байгаа биз? кк, магадгүй тэр хайртынхаа нэрний эхний үсгүүдийг бичсэн бололтой. Одоо фенүүд нь ийм нэртэй алдартан хайгаад аргаа барж байгаа байхдаа?
Энэ үеэр Сохи дөнгөж өглөөний цайгаа уухаар орноосоо өндийж байлаа. Өнгөрсөн шөнийн цаснаар бяцхан зураг авалтанд оролцоод үүрээр гэртээ орж ирсэн тул үд дунд сэрэх нь хэвийн үзэгдэл мэт.
Бүсгүй өөрийгөө гэртээ ганцаараа байгаагаар мэдрэхгүйн тулд зуршлаараа зурагтаа асаачихаад гал тогоо руу зүглэсэн ч хөгжөөнт нэвтрүүлгээс болж хөл нь тушигдчихсан аятай байрандаа гацлаа.
Хөгжөөнт нэвтрүүлгийн хөтлөгчид дараагийн үйл ажиллагаа хүртэлх завсарлагаанаар үзэгчдийг уйдаахгүйн тулд элдвийг хөөрөлддөг нь тогтсон заншил гэлтэй.
YOU ARE READING
[ MYSTERY LOVER ] completed
FanfictionНэгэн шөнө би чамтай учирч , нөгөө шөнө нь хяналтаа алдсан. -Тэгэхээр чи шинээр орсон үйлчлэгч байх нь ээ. Гэхдээ яагаад миний орон дээр унтаж байгаагаа тайлбарлаад өгөхгүй юу? Зөвхөн шөнөөр л биднийг холбосон улаан утас тодордог. -Өнөө шөнө надтай...