Жүжигчин

1.6K 159 5
                                    

2014.8 сар , Хан Со Хи америк явснаас 2 жилийн дараа.

Шөнө дунд хурдны зам дээр спорт машин салхи татуулан сүнгэнэнэ. Жолооны ард ахимаг насны эр суух агаад зорчигч эр лүү үе үе санаа зовсон харцаар хяламхийнэ.

-Тэминаа, одоо гэрт чинь хүргээд өгье. Маргааш эрт зураг авалттай юм чинь харьж амарсан нь дээр.

-Чүэ ахаа, одоо ганцхан тойрог. Ганц тойрог давхичихаад л гэр лүү явцгаая. Угаасаа тэр газарт намайг хүлээх хүн байхгүйгээс хойш яараад байх шалтгаан алга.

Залуу эр санаа алдан суудал руугаа налаад түрийвчнээсээ залуухан бүсгүйн хөрөг гарган ирж хайрлаж энэрсэн , харамсаж шаналсан харцаараа тэрхүү хөргийг ажиглана.

Тэмин зурагруу хэсэг ширтээд эцэст нь халаасруугаа шургуулмагцаа тэнгэр өөд харах нь эгээтэй л нулимсаа залгиж байна уу гэлтэй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэмин зурагруу хэсэг ширтээд эцэст нь халаасруугаа шургуулмагцаа тэнгэр өөд харах нь эгээтэй л нулимсаа залгиж байна уу гэлтэй.

Тэр жилийн тэр нэг бараан өдрийн орой жаалхан хөвгүүн амьсгаадсаар гэртээ орж ирмэгцээ бүсгүйн нэрийг дуудан хашгирч гэрээ бүхэлд нь нэгжсэн ч бүх зүйл хэдийн хожимдсон байлаа.

Ханхай хоосон гэрт бүсгүйн гэх зүйл түүний үнэр шингэсэн дэр, тоорын үнэртэй уруулын будаг наалдсан аяганаас өөр зүйл үлдээгүй байсан агаад эмэгтэй хөвгүүнд зориулж салах ёс хийсэн ганц мөрт захиа ч үлдээгээгүй байсан салан одсон ажгуу.

-Ахаа, Сохи дараа жил солонгост эргэж ирэх ёстой биздээ? Тэр одоо юу хийж амьдарч байгаа бол..

-Би чамд тэр хүүхний тухай март гэж хэлсэн байх аа. Энтертаймент түүнд хангалттай төлсөн, бодвол өдөр болгон шөнийн клубээр хэсэж хангалттай зугаатай амьдарч байгаа биз. Ганцаардаад байвал ах нь чамд хамгийн алдартай хөөрхөн эмэгтэй айдолын дугаарыг олоод өгье, эсвэл халуухан модел ч байсан болно. Хүссэнээ хэл, чи Хан Со Хи мэтийн биеэрээ дүүрэн шивээстэй танхай эмэгтэйгээс хавь илүүг хүртэх эрхтэй хүн.

[ MYSTERY LOVER ] completedWhere stories live. Discover now