Төгсгөлийн бүлэг

1.7K 185 9
                                    

Нэгэн зэрэг 2 эрээс гэрлэх санал авна гэдэг хэн хүний амьдралд тохиох зүйл биш. Тэгээд ч тэдгээр залуус хоёул алдартан бол бүр ч боломжгүй зүйл мэт.

Гэсэн ч Сохи нэг их тэвдсэнгүй. Өмнө нь суух залуусыг татан босгоод "Та хоёр тэгтлээ уйдаад байгаа юм уу?" гэх нь тэр.

Залуус нэгэн рүүгээ бүлтэгнэн харж бие биенээсээ хариулт нэхэн зогсоход бүсгүй гараа элгэндээ аван "Намайг гэрлэх завтай хүн гэж бодоо юу, 20 насныхаа босгон дээр гэрийн эзэгтэй болчихоод насаараа тэжээлгэж амьдрах яавч миний сонирхол биш. Тэгээд ч Жүнги ахаа, би аймшигтай хартай хүн болохоор миний нөхөр өөр хүүхэнтэй үнсэлцэж байхыг зурагтаар харахаар хэмжээний тэвчээр надад байхгүй. Бас Тэминаа, чамд үнэхээр эрүүл ухаан гэж алга уу? Чамд ахиад хөгжмийн салбарт эрэлттэй байх багадаа л 10 жил байна. Ийм эрт зодог тайлах гээ юу. Хэрвээ ийм зүйлээ ч тооцоололгүй гэрлэх шийдвэр гаргаж байгаа бол энэ чинь зүгээр л сэтгэлийн хөөрөл бас том тэнэглэл. Ямартай ч надад ойрын 5жилдээ гэрлэх төлөвлөгөө байхгүй болохоор тэгж ойлго" хэмээн нэг амьсгаагаар дуржигнуулчихаад хаалгаа тас хийтэл хаалаа.

Жүнги хаалттай хаалга руу хэсэг ширтсэнээ зөөлнөөр инээмсэглэн "Яалт ч үгүй ухаантай бүсгүй шүү. Хэзээ ч урам хугалахгүй юм аа. Жаахан харамсалтай ч гэсэн үнэхээр зөв сонголт байж" гэж өөрөө өөртөө шивнээд байрны гадаах хогийн саванд бөгж , цэцгээ орхиод машин руугаа зүглэлээ. 

Харин Тэмин л одоо хүртэл бүсгүйн үгсийг эргэцүүлэн зогсоно.Тархин дундуураа мунаар буулгуулчихсан мэт дүйнгэ мэдрэмж бүх л биеэр нь тархах аж.

Нэг бүсгүйдээ 2 дахиа хаягдчихлаа. Үнэхээр.. хаягдчихлаа. 

Залуу эхэндээ шаналж байсан ч хэд хоногийн дараа гэхэд энэ бүхэн түүнийг л бодсон шийдвэр байсныг ойлгосон юм. Тиймээ, Сохи түүнд хавь илүү дээр ирээдүйг санал болгосон.

Энэ явдлаас жилийн дараа Жүнги жүжигчин бүсгүйтэй мөрөөдлийнхөө хуримыг хийж харин Тэмин өөрийн ганцаарчилсан үйл ажиллагаанд илүү төвлөрөх болж Сохи хүсэж байсан кинонууддаа дүр бүтээгээд амжсан байлаа. 

...

 2020 он, гэрлэх саналаас хойш 3 жилийн дараа. 7th APAN star awards.

Кино урлагийн салбарын бүхий л нэр нөлөөтэй эрхмүүд энд цуглажээ. Хан Со Хи энд "the world of married" драманд бүтээсэн дүрээсээ болж ирсэн бөгөөд хүмүүс түүнийг "шилдэг залуу жүжигчин" шагналыг авна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байв. 

[ MYSTERY LOVER ] completedWhere stories live. Discover now